Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Зарлал

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮНДЭСНИЙ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ИЗОТОП ҮЙЛДВЭРЛЭХ ЦИКЛОТРОНЫ ТАСАГТ АЖИЛЛАХ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ СУРГАЛТАД ОРОЛЦОГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮНДЭСНИЙ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ИЗОТОП ҮЙЛДВЭРЛЭХ ЦИКЛОТРОНЫ ТАСАГТ АЖИЛЛАХ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ СУРГАЛТАД ОРОЛЦОГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

                                                                                                                                    

БНСУ-ын Засгийн Газрын Эдийн Засгийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Сан (ЭЗХХАС)-гийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “МОН-8”төслийн хүрээнд Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан (СОУЭМС)-гийн буцалтгүй тусламжаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн Изотоп үйлдвэрлэх Циклотроны тасагт ажиллах дараах 5 мэргэжилтнийг урт хугацааны сургалтад хамруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Ажлын байрны чиг үүрэг:

Солонгосын дүрс оношилгоо, эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнд Изотоп үйлдвэрлэх циклотроны тасгийн технологийн дамжлагыг удирдан явуулах урт хугацааны сургалтад хамрагдан, Эрүүл мэндийн яамтай 5 жилийн гэрээ байгуулж ажиллана.

Ерөнхий шаардлага:

Сонгон шалгаруулалтад материалаа ирүүлэх суралцагчид хими-технологи, эмийн үйлдвэрлэл, цацрагийн аюулгүй ажиллагаанд мэргэшсэн мөн Монгол Улсад мөрдөгддөг цацрагийн хамгаалалтын дүрэм, журам, стандартын талаар мэдлэгтэй байх шаардлагатай.   

 

1.  МЕНЕЖЕР

 

Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:Изотоп үйлдвэрлэх циклотроны тасгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хяналт тавьж ажиллана.

 

Шаардлага:

·      Цөмийн оношилгооны туршлагатай эмч, биоанагаахын мэргэжилтэн, эдийн засагч. Мастер, Докторын зэрэгтэй бол давуу тал болно.

·      Дипломын голч оноо3.0 буюу түүнээс дээш

·      Удирдан зохион байгуулах болон багаар ажиллах чадвартай (Эрүүл мэндийн салбарт удирдах ажил 3-аас доошгүй жил хийж байсан туршлагатай)

·      Монгол Улсын цөмийн энерги, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартын талаар мэдлэгтэй

·      Англи хэлний өндөр мэдлэгтэй

 

2. ЦАЦРАГИЙН ХИМИЧ (Цацраг идэвхтэм үйлдвэрлэлийн мэргэжилтэн): 2 хүн байна (ахлах ба туслах ажилтан)

 

Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг: Цацраг идэвхтэм үйлдвэрлэх халуун цехэд изотоп үйлдвэрлэнэ.

 

 Шаардлага:

·      Химич, эм шинжлэгч эм зүйчээр мэргэшсэн, биоанагаахын мэргэжилтэн, цөмийн технологич мэргэжлээр баклаврын зэрэгтэй

·      Дипломын голч оноо3.0 буюу түүнээс дээш

·      Салбартаа 5 буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай (ахлах мэргэжилтэн)

·      Шинэ зүйлийг хурдан тусган суралцах хийсвэр сэтгэлгээ хөгжсөн

·      Бүтээлч, гүйцэтгэл сайтай

·      Монгол Улсын цөмийн энерги, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартын талаар мэдлэгтэй

·      Англи хэлний өндөр мэдлэгтэй

 

3. ЦАЦРАГ ИДЭВХТ ЭМ ЗҮЙЧ (Цацраг идэвхт эмийн бүтээгдэхүүний чанарын удирдлагын тогтолцооны мэргэжилтэн)

 

Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:Цацраг идэвхт эмийн үйлдвэрлэлд чанарын хяналт хийнэ. 

 

Шаардлага:

·      Эмийн технологич эм зүйч, эм шинжлэгч эм зүйчээр мэргэшсэн

·      Чанарын удирдлагын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай

·      Дипломын голч оноо3.0 буюу түүнээс дээш

·      Шинэ зүйлийг хурдан тусган суралцах хийсвэр сэтгэлгээ хөгжсөн

·      Бүтээлч, гүйцэтгэл сайтай

·      Монгол Улсын цөмийн энерги, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартын талаар мэдлэгтэй

·      Англи хэлний өндөр мэдлэгтэй

 

4. ЦӨМИЙН ОНОШИЛГООНЫ ТЕХНОЛОГИЧ

 

Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:Цацраг идэвхт эм үйлдвэрлэх тасгийн технологийн дамжлагыг хариуцаж ажиллана.

 

Шаардлага:

·      Байгалийн шинжлэх ухаан, хими болон цөмийн технологийн чиглэлээр баклаврын зэрэгтэй

·      Дипломын голч оноо3.0 буюу түүнээс дээш

·      Шинэ зүйлийг хурдан тусган суралцах хийсвэр сэтгэлгээ хөгжсөн

·      Монгол Улсын цөмийн энерги, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартын талаар мэдлэгтэй

·      Англи хэлний өндөр мэдлэгтэй

 

Сонирхсон хүмүүс дараах материалыг Монгол, Англи хэл дээр ирүүлнэ. Үүнд:

 

-       Товч намтар

-       Диплом болон гэрчилгээний хуулбар/нотариатаар баталгаажуулсан/

-       Голч онооны үзүүлэлт /дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

-       Иргэний үнэмлэх болон Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

-       Өмнөх ба одоо ажиллаж байгаа ажлын газрын эсвэл их сургуулийн багш, профессорын тодорхойлолт, холбоо барих утас болон и-мэйл хаягийн хамт

-       Мэргэжлийнхээ зорилго, чиглэлийг тодорхойлсонмөн цацрагийн аюулгүй ажиллагааны талаарх эсээ бичиж ирүүлэх(250 хүртэлх үгтэй)  

 

 

Зөвхөн шаардлага хангасан горилогчдоос тухайн ажил үүргийг гүйцэтгэх өвөрмөц тест авсны дараа сонгон шалгаруулалтын эцсийн шатанд Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан (СОУЭМС)болон Солонгосын дүрс оношилгоо, эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгээс Англи хэл дээр илтгэл тавиулж, ярилцлага авч шалгаруулна.

 

 

Материалыг 2016оны 12-р сарын 19-ний 08:30-17:00цагийн хооронд,

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Захиргаа аж ахуйн байр, Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн нэгж, Орчуулагч, сургалт хариуцсан ажилтан /А.Учралт/-д ирүүлнэ үү.

И-мэйл хаяг: uchralt@ndtc.mnУтас: 7015-9510