Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Гадаад мэдээ

“Росатом” ойрын гурван жилд ураны үнэ нэг фунт (0,45кг) нь 40 ам.доллар болж өснө гэж таамаглаж байна

“Росатом” ойрын гурван жилд ураны үнэ нэг фунт (0,45кг) нь 40 ам.доллар болж өснө гэж таамаглаж байна

“Росатом” Улсын өмчит корпорацийн өөртөө нэгтгэсэн Канадын “Ураниум ван” компаний захирал Герман Корнилов Францын Les Echos-т өгсөн ярилцлагадаа “Ураны үнэ нэг фунт буюу 0.45 кг нь 18.5 ам.доллар байгаад сэтгэл дундуур буйгаа илэрхийлээд ойрын хоёроос гурван жилийн дотор энэхүү үнэ нь 40 ам.доллар болж өснө хэмээн таамаглаж байгаа” талаар дурьджээ.

Тэрээр "1 фунт уран 18.5 ам.доллараар үнэлэгдэж байгаа нь дэлхийн ямар ч ураны компанийн үйлдвэрлэлийн зардлаас доогуур байгаа юм. Ураны зах зээлд өөрчлөлтийн дохио ирсний дараа бид дахин хөгжих болно. Бид үүнд бэлэн байна” гэжээ.

Түүний хэлсэн “өөрчлөлтийн дохио” гэдэг нь ойрын хоёроос гурван жилийн дотор ураны үнэ фунт тутам нь 40 ам.доллараас багагүй түвшинд хүрнэ хэмээн таамаглаж буйг илэрхийлсэн юм.

“Росатом” өөрийн охин компани болох "АРМЗ Холдинг"-оор дамжуулан Австрали, Канад, Казахстан, Өмнөд Африк болон АНУ-д ураны ордуудыг эзэмшдэг “Uranium one” компанийг 2013 онд өөртөө нэгтгэсэн юм. 

Эх сурвалж: http://www.atomic-energy.ru