Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Гадаад мэдээ

“Росатом” Бүгд Найрамдах Судан Улстай Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах тухай санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна

“Росатом” Бүгд Найрамдах Судан Улстай Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах тухай санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна

ОХУ-ын "Росатом" улсын корпораци 2017 онд Судан Улсын Усны нөөц, усжуулалт, Эрчим хүчний яамтай Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах төлөвлөгөөтэй байгаа талаар, ОХУ болон Судан Улсын Худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны комиссын Засгийн газар хоорондын дөрөвдүгээр хуралдааны протоколд дурдсан байна.

Харилцан ойлголцлын санамж бичиг нь Цөмийн эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх эрх зүйн үндэс болж байгаа юм.

“Росатом” улсын корпораци Судан Улсын Усны нөөц, усжуулалт, эрчим хүчний яамны дэмжлэгээр Цөмийн болон цөмийн бус эрчим хүчний төсөл, мөн эрчим хүчний бус цөмийн технологийн салбарын хоёр талын хамтын ажиллагааны хэтийн төлвийг хэлэлцэх шинжээчдийн семинарыг 2017 онд зохион байгуулах талаар протоколд дурдсан байна.

“Росатом” улсын корпораци Африк тивийг ОХУ-ын Цөмийн технологийн хувьд ирээдүйтэй зах зээл гэж үзэн, шинэ түншүүддээ Цөмийн эрчим хүчийг цогцоор нь хөгжүүлэх, түүний дотор эрчим хүчний болон судалгааны реакторыг барьж байгуулах, ашиглах мөн хамтарсан шинжлэх-ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх, цөмийн эрчим хүчний үндэсний хүний нөөцийг бэлтгэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх болон шаардлагатай эрх зүйн орчинг бий болгоход туслалцаа үзүүлэх зэрэг саналыг дэвшүүлээд байна.

“Росатом” нь одоогийн байдлаар Египет Улсын анхны ЦЭХС болох “Эд Дабаа”-г барьж байгуулах цогц гэрээнд гарын үсэг зурахаар бэлдэж байнa. Мөн Нигер Улс болон ӨАБНУ-уудад ОХУ-ын технологиор ЦЭХС барих төсөлд оролцоход бэлэн байгаагаа илэрхийлжээ. Цаашид Алжир болон Кени Улсад ч мөн анхны ЦЭХС-ыг барих боломжтойг үгүйсгэхгүй.

Тэд Африкийн түншүүдтэйгээ ЦЭХС төдийгүй судалгааны реактор барих тал дээр ч мөн хамтран ажиллахаа мэдэгдсэн юм. “Росатом” нь ӨАБНУ-д судалгааны реактор барих тендерт оролцохоор төлөвлөж байна. Өмнө нь Нигери Улстай Цөмийн шинжлэх ухаан, технологийн төвийг байгуулах гэрээнд гарын үсэг зурсан бол сүүлийн үед Замби, Танзани болон Тунис зэрэг улсуудтай ийм төв байгуулах талаар хэлэлцэж байна. 

Эх сурвалж: http://www.atomic-energy.ru