Азийн орнуудын гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын атомын энергийн агентлаг, Цөмийн хүний нөөцийн хөгжлийн төвөөс зохион байгуулдаг “Реакторын инженер” сэдэвт ээлжит дагалдах сургалтыг Цөмийн энергийн комисс, Японы атомын энергийн агентлаг, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран 2017 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2017-05-19 18:21:00)

Гадаад мэдээ

Ульяновскд шинэчлэгдсэн Цөмийн эрчим хүчний мэдээллийн төв нээгдлээ

Ульяновскд шинэчлэгдсэн Цөмийн эрчим хүчний мэдээллийн төв нээгдлээ

2016 оны 12-р сарын 6-нд Ульяновск мужийн шинжлэх ухааны номын санд Цөмийн эрчим хүчний мэдээллийн төв /ЦЭХМТ/ үүд хаалгаа нээлээ.

Нээлтийн үеэр Ульяновск мужийн захирагч Сергей Морозов холбооны "Залуучуудын инновац судалгаа уралдааны гишүүн- ЗИСУГ"  хөтөлбөрийн хамгийн шилдэг төслийн 12 зохиогчдод гэрчилгээ гардуулсан юм.Тэмцээний ялагчдад хандан “Манай бүсэд цөмийн мэдээллийн төв тэр дундаа Шинжлэх ухааны номын санд нээгдэж буй нь, дэвшилтэт технологийг хөгжүүлэхэд залуу үеийн судлаачдыг дэмжсэн хэрэг боллоо” хэмээн илэрхийллээ.

ОХУ-ын Цөмийн реакторын шинжлэх ухаан- судалгааны хүрээлэнгийн /ЦРШУСХ/ орлогч захирал, Шинжлэх ухаан хариуцсан удирдагч Алексей Ижутов нээлтийн үеэр хэлэхдээ “Цөмийн салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүд нь шинжлэх ухааны нарийн мэдлэг, үйлдвэрлэлийн өндөр ур чадвар эзэмшсэн байдаг тул эдгээр мэдлэгийг түгээх, ялангуяа хүүхэд залуучуудтай хуваалцах сонирхолтой байдаг. ЦРШУСХ нь таван жилийн хугацаанд цөмийн салбарын хөгжлийн талаар бодитой, үнэн зөв мэдээллийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ЦЭМТ-тэй идэвхтэй хамтран ажиллаж байна" хэмээжээ.

Ульяновскийн ЦЭМТ-ийн дарга Игорь Мандрашов Шинэчилсэн төвийн анхны зочдоор хүрэлцэн ирсэн удирдах болон түнш байгууллагуудын төлөөлөгчид, тухайн бүсийн оюутан, сурагчдад тус төвийн интерактив танхимуудыг танилцуулав.

Зочид Ульяновскийн ЦЭМТ-тэй танилцах үеэрээ цөмийн шинжлэх ухааны томоохон салбарууд болох эрчим хүч, арктик, сансар огторгуйг эзэмших шинээр суурилуулсан виртуал үзүүлэнгүүдээр аялах юм. Хүрэлцэн ирсэн бүхий л зочид мөс зүсэгч хөлөг онгоц болон усанд шумбагч онгоцны ахмад, сансрын хөлгийн нисгэгч болох боломжтой.

Мөн зочид тусгай таблет дээрх программын тусламжтайгаар ханан дээр тархан харагдах сансрын хөлөг, цөмийн хөлөг онгоц, шумбагч онгоцны зураг болон тэдгээрийн талаарх сонирхолтой баримт, мэдээлэлтэй танилцсаны дараа программын асуулгад хариулах юм.

Ульяновскийн ЦЭМТ-ийг 2011 оны 9-р сарын 15-нд нээсэн. Одоогийн байдлаар 110 000 гаруй хүн тус төвийн үйл  ажиллагаатай танилцсан байна. Мэдээллийн төвийн үндсэн хөтөлбөр нь 45 минут үргэлжлэх ба “Энх тайвны цөмийн эрчим хүч" киног орос, англи хэл дээр үзэн физик, одон орон, байгалийн түүх, бүс нутгийн газар зүйн боловсролын хөтөлбөртэй танилцах боломжтой. Төв дээр тусгай арга хэмжээ (бага хурал, оюуны тоглоом, асуулт хариулт, сургалт болон үзэсгэлэн)-г  зохион байгуулдаг ба эдгээр нь бүгд үнэ төлбөргүй юм.

Эх сурвалж: Ульяновск-д ANO "Цөмийн эрчим хүчний мэдээллийн төв"