Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Сургалт

“Реакторын инженер” сэдэвт дагалдах сургалт

“Реакторын инженер” сэдэвт дагалдах сургалт

Японы атомын энергийн агентлаг, Цөмийн энергийн комисс, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Цөмийн физикийн судалгааны төв хамтран “Реакторын инженер” сэдэвт дагалдах сургалт 2017 оны 01 дүгээр сарын 09-13-ны өдрүүдэд ШУТИС, МУИС дээр зохион байгуулагдана.

Сургалтын хөтөлбөрт цөмийн технологийн хэрэглээ, судалгааны реактор, цөмийн эрчим хүч, цөмийн реакторын физик, реакторын кинетик, дулаан болон гидравликийн процесс, ураны олборлолт, баяжуулалт, цацрагийн хамгаалалт, материал судлал болон бусад сэдвүүд багтсан болно.

Сургалтын зорилго нь Япон Улсад сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдан бэлтгэгдсэн сургагч багшид тулгуурлан дагалдах сургалтыг зохион байгуулах замаар мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх, чадавхыг дээшлүүлэх, хүн амыг зохих мэдээллээр хангах бие даасан тогтвортой сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд оршино.

Энэхүү сургалтад багш, оюутан, судлаач, мэргэжилтэн Та бүхнийг оролцохыг урьж байна.

Бүртгэл: ts.otgontsetseg@nea.gov.mn болон khtsolmon7@gmail.com хаягаар болон 99087684, 62263156 утсаар холбогдон 2017 оны 01 сарын 05-ны өдөр хүртэл мэдээллээ өгнө үү. Хүний тоо хязгаартай тул Та эрт бүртгүүлнэ үү.

 

2016 оны 12 дугаар сарын 21