Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Зарлал

Эрүүл мэндийн яамны үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн изотоп үйлдвэрлэх циклотронЫ тасагт ажиллах мэргэжилтэн бэлтгэх сургалтад оролцогчлыг сонгон шалгаруулах зар

Эрүүл мэндийн яамны үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн изотоп үйлдвэрлэх циклотронЫ тасагт ажиллах мэргэжилтэн бэлтгэх сургалтад оролцогчлыг сонгон шалгаруулах зар

БНСУ-ын Засгийн Газрын Эдийн Засгийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Сан (ЭЗХХАС)-гийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “МОН-8” төслийн хүрээнд Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан (СОУЭМС)-гийн буцалтгүй тусламжаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн Изотоп үйлдвэрлэх Циклотроны тасагт ажиллах дараах 2 мэргэжилтнийг урт хугацааны сургалтад хамруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Ажлын байрны чиг үүрэг:

Солонгосын дүрс оношилгоо, эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнд Изотоп үйлдвэрлэх циклотроны тасгийн технологийн дамжлагыг удирдан явуулах урт хугацааны сургалтад хамрагдан, Эрүүл мэндийн яамтай 5 жилийн гэрээ байгуулж ажиллана.

Ерөнхий шаардлага:

Сонгон шалгаруулалтад материалаа ирүүлэх суралцагчид хими-технологи, эмийн үйлдвэрлэл, цацрагийн аюулгүй ажиллагаанд мэргэшсэн мөн Монгол Улсад мөрдөгддөг цацрагийн хамгаалалтын дүрэм, журам, стандартын талаар мэдлэгтэй байх шаардлагатай.   

1. МЕНЕЖЕР

Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг: Изотоп үйлдвэрлэх циклотроны тасгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хяналт тавьж ажиллана.

Шаардлага:

  • Цөмийн оношилгооны туршлагатай эмч, биоанагаахын мэргэжилтэн, эдийн засагч. Мастер, Докторын зэрэгтэй бол давуу тал болно.
  • Дипломын голч оноо 3.0 буюу түүнээс дээш
  • Удирдан зохион байгуулах болон багаар ажиллах чадвартай (Эрүүл мэндийн салбарт удирдах ажил 3-аас доошгүй жил хийж байсан туршлагатай)
  • Монгол Улсын цөмийн энерги, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартын талаар мэдлэгтэй
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй

2. ЦАЦРАГИЙН ХИМИЧ (Цацраг идэвхт эм үйлдвэрлэлийн мэргэжилтэн): Ахлах мэргэжилтэн

Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг: Цацраг идэвхт эм үйлдвэрлэх халуун цехэд изотоп үйлдвэрлэнэ.

 Шаардлага:

  • Химич, эм шинжлэгч эм зүйчээр мэргэшсэн, биоанагаахын мэргэжилтэн, цөмийн технологич мэргэжлээр баклаврын зэрэгтэй
  • Дипломын голч оноо 3.0 буюу түүнээс дээш
  • Салбартаа 5 буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Шинэ зүйлийг хурдан тусган суралцах хийсвэр сэтгэлгээ хөгжсөн
  • Бүтээлч, гүйцэтгэл сайтай
  • Монгол Улсын цөмийн энерги, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартын талаар мэдлэгтэй
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй

Сонирхсон хүмүүс дараах материалыг Монгол, Англи хэл дээр ирүүлнэ. Үүнд:

  • Товч намтар
  • Диплом болон гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
  • Голч онооны үзүүлэлт /дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
  • Иргэний үнэмлэх болон Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
  • Өмнөх ба одоо ажиллаж байгаа ажлын газрын эсвэл их сургуулийн багш, профессорын тодорхойлолт, холбоо барих утас болон и-мэйл хаягийн хамт
  • Мэргэжлийнхээ зорилго, чиглэлийг тодорхойлсон мөн цацрагийн аюулгүй ажиллагааны талаарх эсээ бичиж ирүүлэх (250 хүртэлх үгтэй)  

Зөвхөн шаардлага хангасан горилогчдоос тухайн ажил үүргийг гүйцэтгэх өвөрмөц тест авсны дараа сонгон шалгаруулалтын эцсийн шатанд Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан (СОУЭМС) болон Солонгосын дүрс оношилгоо, эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгээс Англи хэл дээр илтгэл тавиулж, ярилцлага авч шалгаруулна.

Материалыг 2017 оны 1-р сарын 6-ний 08:30-17:00 цагийн хооронд, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Захиргаа аж ахуйн байр, Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн нэгж, Орчуулагч, сургалт хариуцсан ажилтан /А.Учралт/-д ирүүлнэ үү. И-мэйл хаяг: uchralt@ndtc.mn Утас: 7015-9510