Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Сургалт

“Ураны хайгуул судалгааны үед цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа

“Ураны хайгуул судалгааны үед цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа

Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газар, Геологийн төв лабораторитай хамтран “Ураны хайгуул судалгааны үед цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг 2010 оны 6 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул судалгааны үйл ажиллагаа эрхэлж буй 17 байгууллагын нийт 61 ажилтан, албан хаагчдыг хамрууллаа.
 
Тус сургалтаар цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын холбогдолтой Монгол улсын болон олон улсын хууль дүрэм, стандарт, цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлүүд, хяналтанд ашигладаг багаж төхөөрөмж, тавигдах шаардлагууд, хяналтаар илэрдэг нийтлэг зөрчлүүд, дэлхийн зах зээл дэх ураны үйлдвэрлэл, эрэлт хэрэгцээ, цацрагийн ослын шалтгаанууд, урьдчилан сэргийлэх, цацрагийн болон дозиметрийн хэмжигдэхүүн, нэгжүүд, цөмийн цацраг бодистой харилцан үйлчлэх, цацрагийн биологийн үйлчлэл, цацрагийн шарлага, цацраг идэвхт тоосонцрын хор нөлөөг багасгах арга, дотоод болон гадаад шарлага, мэргэжлийн шарлагын цацрагийн хамгаалалт, ажлын байрны цацрагийн хяналт, ураны уурхай орчмын гадаад орчны цацрагийн мониторинг, ураны далд уурхай дахь цацрагийн түвшин, радоны хуримтлал, Уран-цөмийн түлш, цөмийн түлшний цикл, байгалийн цацрагийн дэвсгэр түвшин, радоны хяналт, радон тодорхойлох стандарт аргууд, цөмийн цацрагийн тунгийн хязгаар, гадаргын бохирдлын байж болох хэмжээ, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм зэрэг сэдвүүдээр хичээл зааж, цацрагийн хамгаалалтын тооцоо хийх, цацрагийн хэмжилт хийх аргачлал болон цацрагийн бохирдлыг илрүүлэх дадлагын ажлууд хийгдэж, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын талаар зохих мэдлэг олголоо.