Азийн орнуудын гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын атомын энергийн агентлаг, Цөмийн хүний нөөцийн хөгжлийн төвөөс зохион байгуулдаг “Реакторын инженер” сэдэвт ээлжит дагалдах сургалтыг Цөмийн энергийн комисс, Японы атомын энергийн агентлаг, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран 2017 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2017-05-19 18:21:00)

Гадаад мэдээ

Европын Холбоо болон Монгол Улсын хооронд цацрагийн аюулгүй байдлын талаарх хамтын ажиллагаа амжилттай эхэллээ

Европын Холбоо болон Монгол Улсын хооронд цацрагийн аюулгүй байдлын талаарх хамтын ажиллагаа амжилттай эхэллээ

ТӨСЛИЙН НЭР:  Монгол Улс дахь цөмийн аюулгүй ажиллагааг зохицуулах дэглэм ба цацрагийн аюулгүй ажиллагаа болон цөмийн аюулгүйн баталгааныарга хэмжээг сайжруулах (INSC MN3.01/12)

2017 оны 01дүгээр сарын 13-ны өдөрЕвропын Холбоо Монгол Улсын Цөмийн энергийн комисс(ЦЭК)-тойхамтран хэрэгжүүлэх төслийн нээлтийн уулзалт боллоо. Уг төслөөр дамжууланцацрагийн аюулгүй ажиллагаа болон цөмийн аюулгүйн баталгааны салбарыг хамаарах Монгол Улсын захиргааныбайгууллагын чадавхыг дээшлүүлж, МУ-д хэрэглэгдэж буй стандарт, практикийг  ЕХ болон олон улсын шалгарсан горимд нийцүүлэн хөгжүүлэх юм.  

ЕХ болон Монгол Улсын зүгээс "RISKAUDIT IRSN/GRS International" (Франц), "GRS" (Герман), "WISUTEC" (Герман), "IRSN" (Франц) болон Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн газар (Люксембург) зэрэг байгууллагуудыг төсөл хэрэгжүүлэгчээр сонгоод байна.

ЕХ-ноос техникийн болон шинжлэх ухааны салбарт олон жилийн туршлага эзэмшсэн 10 гаруй мэргэжилтэн хүрэлцэн ирж Монгол Улсын холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран уг төслийн анхны уулзалтыг зохион байгуулан хоёр жил үргэлжлэх уг хөтөлбөрийн суурийг тавилаа.

Европын Комисс болон "RISKAUDIT IRSN/GRS International (GEIE)" ашгийн бус байгууллагууд 2016 оны 11-р сарын 1-нд 2016/379-203 тоот гэрээг үзэглэн “Монгол Улс дахь цөмийн аюулгүй ажиллагааг зохицуулах дэглэм ба цацрагийн аюулгүй ажиллагаа болон цөмийн аюулгүйн баталгааны арга хэмжээг сайжруулах (INSC MN3.01/12)” төслийг эхлүүлсэн юм.

Төслөөс дараах үр дүнгүүд гарна:

  • Цацраг идэвхт эх үүсвэрийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин болон дэд бүтцийг бэхжүүлэх;
  • Цацраг идэвхт хаягдлын менежментийн үндэсний зохицуулалт болон дэд бүтцийг хянах;
  • Гэмтэлтэй цацруулагчийн удаан хугацааны аюулгүй менежмент
  • Цөмийн материалын бүртгэл, хяналтын үндэсний тогтолцоо бий болгох;
  • Байгальд орших цацраг идэвхт материалыг зохицуулах эрх зүйн орчныг бий болгох;
  • Цацрагийн ослын үеийнбэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.

Уг төсөл нь олон улсын цацрагийн аюулгүй ажиллагааны шалгарсан арга барилыг ханган хэрэгждэг тул нийт ард түмэн төдийгүй Монгол Улсад өндөр ач холбогдолтой төсөл юм. Цаашид уг төслийн хүрээнд Монгол Улсын холбогдох мэргэжилтнүүдийг олон улсын дадлагажих сургалтад хамруулах замаар илүү их туршлагажуулан, чадавхыг нь бэхжүүлэх болно.

Уг төсөл нь Европын Холбооны Цөмийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн (INSC) шугамаар санхүүждэг ба уг хөтөлбөрийн хүрээнд цөмийн тохируулагч байгууллагууд болон цөмийн байгууламжийн нэгжүүдэд болон цацраг идэвхт хаягдлыг аюулгүй тээвэрлэх, боловсруулах, цуглуулах хийгээд ашиглалтаас гаргах стратеги боловсруулах, цацрагаас үүдэлтэй ослоос сэргийлэх зэрэгт дэмжлэг үзүүлж, олон улсын хамтын ажиллагааг дэмжин ажилладаг. http://ec.europa.eu/europeaid/funding/funding-instruments-programming/fu...

Төслийн баримтууд

Төслийн нэр: “Монгол Улс дахь цөмийн аюулгүй ажиллагааг зохицуулах дэглэм ба цацрагийн аюулгүй ажиллагаа болон цөмийн аюулгүйн баталгааныарга хэмжээг сайжруулах”

Төслийн үргэлжилсэн хугацаа: 24 сар

Энэ төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг:

ЕХ: Мартин Андерсен, Хөтөлбөрийн менежер (INSC), Martin.Andersen@ec.europa.eu

ЦЭКАА: Энхгэрэл Нямдаваа, Төслийн удирдагч, e.nyamdavaa@nea.gov.mn

RISKAUDIT: Миха Ленич, Төслийн менежер, Miha.Lenic@riskaudit-int.org

Монгол Улсад хэрэгжиж буй ЕХ-ны үйл ажиллагааны талаарх дэлгэрнгүй мэдээллийг:         

https://eeas.europa.eu/delegations/mongolia_en