(2017-03-10 10:01:00)

Гадаад мэдээ

Камеко корпораци Австралийн Иелирриегийн орд эзэмших зөвшөөрлөө албан ёсоор авлаа

Камеко корпораци Австралийн Иелирриегийн орд эзэмших зөвшөөрлөө албан ёсоор авлаа

Байгаль орчны хэд хэдэн шаардлагуудыг хангасны үндсэн дээр Баруун Австралийн Засгийн газар Камеко корпорацийн Иелирриед хэрэгжүүлэх төслийг дэмжлээ. 

Ураны салбарын томоохон төлөөлөгч Камеко корпорацийн Иеллириегийн ураны орд ашиглах төсөл Австралийн Засгийн газрын зүгээс дэмжигдсэн явдал яах аргагүй ураны салбарт гарсан томоохон мэдээллийн нэг юм. Анх 2012 онд Камеко корпораци Би Эйч Би Биллитон (BHP Billiton) компаниас 127.3 сая тонн фунт буюу 57743.28 тонн ураны нөөц бүхий Австралийн хамгийн том ашиглагдаагүй ураны ордуудын нэг болох Иелирриегийн төслийг худалдан авсан билээ.

Баруун Австралийн Байгаль орчныг хамгаалах албаны зүгээс тус корпораци байгаль орчны хэд хэдэн шаардлагыг хангасан тул зөвшөөрөл олгосон хэмээн мэдэгдэлдээ дурьджээ.

Камеко газар дээрхи үйл ажиллагаагаа эхлүүлэхээс өмнө газар доорхи амьтны төрөл зүйл болон амьдрах орчны талаар илүү сайн ойлголт авахын тулд “Газар доорхи амьтны судалгааны төлөвлөгөө” боловсруулах юм.

Камеко Австрали компанийн захирал Брайн Рейлли хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэхүү шийдвэр нь эдийн засгийн үр ашиг хийгээд байгаль орчны менежментийн аль алинд нь ээлтэй байна гэж бодож байна. Төслийн нөхцлүүдэд заасан цаашид хийгдэх шинжилгээ, судалгаа, хайгуулын ажлын нэгэн адил Иелирриед газар доорхи амьтны судалгааг  зөв зүйтэй байдлаар хийх болно. Энэхүү судалгааг зөвхөн Иелирриегийн газар нутаг төдийгүй Баруун Австралийн нутаг дэвсгэрийг дамнан өргөн хүрээнд хийснээр газар доорхи амьтны төрөл зүйлийн шинжлэх ухааны нарийвчилсан ойлголт цар хүрээгээ тэлэх болно” хэмээжээ.

Баруун Австралийн Байгаль  орчны сайд Альберт Жекоб “Дэлхийн цөмийн мэдээ” вебсайтад өгсөн ярилцлагадаа “Энэхүү төсөл зөвхөн нийгэм, эдийн засгийн бус байгаль орчны хүчин зүйлийг хамарсан төсөл юм. Цаашид хийгдэх энэхүү судалгаа нь одоогийн байдлаар төслийн хүрээнд илэрсэн байгаа газар доорхи амьтны төрөл зүйлийн хүрээг илүү их нэмэгдүүлнэ. Мөн миний бие судалгааны ажлын хөрөнгө оруулалт болон зөвшөөрөлтэй холбоотой асуудлуудтай холбоотой шийдвэр гаргах түвшинд ажиллах болно ” хэмээжээ.

Баруун Австралийн ерөнхий сайд Колин Барнет хэлэхдээ “ Тус шийдвэр гарсан нь Австралийн ураны зах зээлд эерэг нөлөө авчирлаа. Австрали Улс сүүлийн 30 жилийн турш энх тайвны зорилгоор уран экспортолж ирсэн ба Баруун Австрали энэхүү зах зээлийн томоохон оролцогч болох цаг ирж байна” гэжээ. Дэлхийн цөмийн нийгэмлэгээс гаргасан судалгаанаас үзэхэд 2015 онд Австрали улс тухайн жилийн дэлхийн нийт уран олборлолтын 9% буюу 5654 тонн уран боловсруулан  гаргажээ.

Мөн тэрээр Mining Weekly-д өгсөн ярилцлагадаа “Австрали Улс ураныг энхийн зорилгоор ашиглаж буйг Австрали улсын олон улсын гэрээ хэлцлүүдээс харж болно. Мөн бид цөмийн эм бэлдмэл нь эрүүл мэндийн тогтолцооны нэгэн чухал хэсэг гэдгийг санах хэрэгтэй” хэмээжээ.

Дашрамд дурьдахад, Камеко корпораци уурхайн барилга эзэмших эрхийн зөвшөөрлийг авахаар барилга угсралтын дэд бүтцийн төлөвлөгөөг боловсруулан 2018 оны 6-р сарын 20-н гэхэд Австрали улсын Засгийн газарт хүргүүлэхээр ажиллаж эхэлсэн ажээ.  

Эх сурвалж: http://investingnews.com