Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

Цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгууллаа

Цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгууллаа

Рентген шинжилгээний багаж, үйлдвэрийн радиографи, цөмийн хэмжүүр зэрэг цацрагийн үүсгүүр ашигладаг аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу ЦЭК-ын Ажлын алба, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг хамтран цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгууллаа.

“Рентген шинжилгээний багаж ашиглалт-цацрагийн хамгаалалт” сэдэвт сургалтыг 2017 оны 02 дугаар сарын 01-02-нд, “Үйлдвэрийн радиографи, цөмийн хэмжүүр ашиглалт-цацрагийн хамгаалалт” сургалтыг 2017 оны 02 дугаар сарын 01-03-нд тус тус зохион байгуулсан ба сургалтад ЦЭК-ын Ажлын алба, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв, Эрчим хүчний хөгжлийн төв, Мал эмнэлгийн хүрээлэн, “Ди Ти Юу” ХХК, “Ачит Ихт” ХХК, “Оюут улаан” ХХК, “Кожеговь” ХХК, “Энрестехнологи” ХХК зэрэг байгууллагын 28 ажилтан хамрагдав.

Сургалтаар цацрагийн хамгаалалтын холбогдолтой хууль тогтоомж, дүрэм журам стандартууд, цацрагийн тухай үндсэн ойлголтууд, цөмийн болон цацрагийн осол, ослын сургамжууд, осолд хүргэдэг шалтгаан хүчин зүйлс, цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдал, ашиглалт, хадгалалт тээвэрлэлтийн үед тавигдах аюулгүйн шаардлагууд, ашиглаж буй цацрагийн үүсгүүрүүд, тэдгээрт тавигдах тусгай шаардлагууд зэрэг сэдвүүдээр хичээл зааж,  дадлагын ажил хийлээ.