Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Зарлал

"Гамшгаас хамгаалах боломж" сэдэвт уралдаан зарлалаа

Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны 01 дүгээр хурлаас гарсан шийдвэрийн дагуу “Гамшгийн аюулаас хамгаалах боломж” эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдаан зарлаж байна. Энэхүү уралдаан 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 25 хүртэл үргэлжлэх юм. Уралдааны зорилго нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж шинжлэх, үр дүнг орчин үеийн судалгааны арга зүй, загварчлал ашиглан боловсруулж, асуудлыг шийдвэрлэх шийдэл, төсөл, санал, санаачлага гаргахад оршино.