Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Гадаад мэдээ

БНХАУ 2017 онд баримтлах үндэсний цөмийн хөтөлбөрөө баталлаа

БНХАУ-ын ҮЭХУГ (Үндэсний эрчим хүчний удирдлагын газар) 2017 онд хэрэгжүүлэх “Үндэсний цөмийн хөтөлбөр”-ийг баталжээ. Тус хөтөлбөрт одоо баригдаж буй 5 ЦЭХС (Цөмийн эрчим хүчний станц)-ыг ашиглалтад оруулан шинээр 8 ЦЭХС-ын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр тусгасан ба ирэх онд нэмж барих 8 ЦЭХС-ын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах юм.

ҮЭХУГ 2017 оны 2 дугаар сард батлан гаргасан Эрчим хүчний салбарын удирдамждаа Санмен-1, Хайянг-1, Тайшянь 1, Фужин-4 болон Янжиан-4зэрэг станцуудыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тухай дурьджээ. Эдгээр болон бусад станцууд ашиглалтад орсноор цөмийн гаралтай эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадал 6.41 ГВт-аар нэмэгдэх юм.

ҮЭХУГ-ын хөтөлбөрт төслүүдэд цөмийн эрчим хүчийг аюулгүй замаар хөгжүүлэх ёстой гэсэн үндсэн шаардлага тавьдаг ба цаашид тус хөтөлбөрийн хүрээнд чанарын шаардлага хангасан цөмийн эрчим хүчний станцын барилга угсралтын ажил болон зохих зөвшөөрөл нь олгогдсон далайн эргийг хамарсан төслүүдэд идэвхтэй дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Шандунь мужийн Шидаованд хэрэгжүүлэх цөмийн шинжлэх ухаан, технологийн томоохон төслүүд дотроос өндөр хэмт хийн хөргүүрт байгууламж барих төслийг анхааралдаа авч, үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа мэдэгдсэн ба нарийн хяналт тавьсны үндсэн дээр жижиг оврын цөмийн реакторын төслүүдийг идэвхтэй хэрэгжүүлэх гэнэ. Мөн, цаашид цөмийн эрчим хүчний иж бүрэн хэрэглээг дэмжин, тэдгээрийн цар хүрээг улам ихээр өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

Тус удирдлагын газар энэ онд нийт цөмийн 8 цөмийн эрчим хүчний реакторын барилга угсралтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа боловч реакторуудын нэр, төрөл болон байршлыг олон нийтэд ил зарлаагүй байгаа юм.

Ирэх онд нэмж барих 8 реакторын төслийн бэлтгэл ажлыг энэ онд эхлүүлэхээр болсон ба тэдгээр нь Санмен станцын 3 болон 4 дүгээр блок, Нинде станцын 5 болон 6 дугаар блок, Фужянь мужийн Жанжоуд шинээр барих 2 станц тус бүрийн 2 блокууд юм. Эдгээр болон бусад реакторууд ашиглалтад орсноор нийт 9.86 ГВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болох ажээ.

Хятад Улс цөмийн эрчим хүчний технологио гадаад улсад нэвтрүүлэх бодлого баримталж байгаа ба Пакистан Улсын Карачи болон Их Британийн Хуалонд баригдах ЦЭХС-ын загварыг боловсруулан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Мөн ОХУ, АНУ болон бусад улсуудтай цөмийн салбарын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэн, Аргентин, Румын болон Турк улсуудтай байгуулсан цөмийн эрчим хүчний төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх бодлого баримталж байгаа юм байна.

БНФУ-ын Арева корпорацид хийсэн бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Арева корпораци CNNC буюу Хятадын үндэсний цөмийн корпорацийн Нью-Аревад эзэмшиж байсан хувийг хэвээр үлдээхээр болсон тухай өнгөрсөн сард мэдээлэл хийсэн билээ. Нью Арева нь цөмийн түлшний эргэлтийн хөрөнгийг эзэмшдэг Арева корпорацийн охин компани ба Areva Nuclear Power (Арева Цөмийн эрчим хүч)-ийн БНФУ-ын улсын өмчит EDF (Électricité de France ) корпорацитай хамтарч явуулдаг реакторын бизнесэээс ч илүү ашиг олдог ажээ.

Саяхан гаргасан БНХАУ-ын 13 дахь Таван жилийн төлөвлөгөөнөөс үзэхэд ирэх 5 жилийн дотор тус улсын цөмийн эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 2 дахин нэмэгдэх хандлагатай байна.

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org/NP-China-sets-out-nuclear-plans-for-2017-0203174.html