Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Фото мэдээ

Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн төгсөх ангийн сурагчдад сургалт явууллаа.

Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн багш нараас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Цөмийн технологийн хэрэглээ, дэлхийн чиг хандлага, цөмийн болон цацрагийн аюулгүй байдал”-ын талаар танилцуулга хичээл зааж, мэдээлэл өглөө.

Уг сургалтад нийт 24 сурагч хамрагдсан ба цөмийн технологийн энхийн хэрэглээ, Монгол улсын эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай, судалгаа, шинжилгээний салбар дахь цөмийн технологийн хэрэглээ болон цацрагийн аюулгүй ажиллагаа, цацрагийн хамгаалалтын талаар мэдээлэл хүргэв.

Мөн цацраг хэмжигч багаж төхөөрөмж ашиглан цацрагийн тунг хэмжих, цацрагийн хамгаалалтын хувцас хэрэгсэл тэдгээрийг хэрэглэх талаар дасгал ажил хийсэн.

МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторийн үйл ажиллагаа, цацрагийн хэмжилт, шинжилгээний арга  аргачлалын талаар танилцууллаа.