Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

Дундговь, Дорноговь аймгуудад цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, судалгааны үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад хийсэн цөмийн болон цацрагийн хяналт шалгалтын ажлын дүнгийн тухай

Улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу Дундговь, Дорноговь аймгуудад цацраг идэвхт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад Цөмийн энергийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Цацрагийн хамгаалалт аюулгүй байдлын холбогдолтой дүрэм, журам, стандартын хэрэгжилтэнд 2010 оны 07 дугаар сарын 21-26-ны өдрүүдэд хяналт, шалгалт хийлээ.
 
Хяналтанд хамрагдсан байгууллагуудад Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4, 28.2.6, 34 дүгээр зүйлийн 34.1, 43 дугаар зүйлийн 43.1, Цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн  бусад үүсгүүртэй ажиллах ариун цэврийн үндсэн дүрмийн 6.3, 7.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлий 31.2 дахь заалтуудыг зөрчсөн нийтлэг зөрчлүүд илэрлээ. 
 
Хяналт шалгалтын ажлын дүнг үндэслэн нийт 13 зөрчлийг илрүүлэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн хамтарсан 2 албан шаардлага хүргүүлж, Цөмийн энергийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9 дэхь заалтыг үндэслэн шийтгэвэр ноогдуулж, торгуулийн арга хэмжээ авлаа.
 
ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР