Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Фото мэдээ

“Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн шаардлагууд, түүнд тавих хяналт” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна.

Европын Комиссоос хэрэгжүүлж буй MN3.01/12 “Цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, цөмийн аюулгүй байдлын баталгааны эрх зүйн орчныг бэхжүүлэх” төслийн хүрээнд Унгар улсын цөмийн хяналтын мэргэжилтнүүдтэй хамтран “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн шаардлагууд, түүнд тавих хяналт” сэдэвт сургалтыг 04 дүгээр сарын 03-07-ны өдрүүдэд Цөмийн энергийн комиссын Ажлын албаны хурлын танхимд зохион байгуулж байна.

Энэхүү сургалтад хот, хөдөө орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын цөмийн болон цацрагийн хяналтын 20 улсын байцаагч хамрагдаж байна.