Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Мэдээ

“Монгол Улсын хэмжээнд газар хөдлөлтийн өндөр магадлалтай бүс нутагт гүний ус болон хөрсөнд агуулагдах цацраг идэвхт хий болох радоны хяналтын систем бий болгох нь” сэдэвт семинар зохион байгуулагдлаа

 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” хэмээн баталсан.

Энэ жил “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” 03 дугаар сарын 22-ны өдөр тохиож байна. Тус  арга хэмжээний хүрээнд Цөмийн энергийн комиссын Ажлын алба нь “Монгол Улсын хэмжээнд газар хөдлөлтийн өндөр магадлалтай бүс нутагт гүний ус болон хөрсөнд агуулагдах цацраг идэвхт хий болох радоны хяналтын систем бий болгох нь” сэдэвт семинарыг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цацрагийн хяналтын лаборатори, Монгол Улсын Их сургуулийн Цөмийн физикийн судалгааны төвтэй хамтран зохион байгууллаа.

Тус семинараар Монгол орны газар хөдлөлтийн идэвхжилт, газар хөдлөлтийн аюулын-үнэлгээ, газар хөдлөлтийг радоны хэмжилт хийж урьдчилан таамаглах боломж, радоны хэмжилтийн онлайн сүлжээ байгуулах боломж зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, Монгол оронд хийгдсэн радоны судалгааны талаар дүгнэлт хийлээ.

Семинарын хүрээнд Одон орон, геофизикийн хүрээлэнгийн радоны мониторингийн төхөөрөмж, геофизикийн судалгааны багажууд, МХЕГ-ын Цацрагийн хяналтын лабораторийн радоны багаж төхөөрөмжтэй танилцаж, харилцан туршлага солилцлоо.

Энэхүү семинар нь газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, цөмийн технологийн аргыг ашиглан газар хөдлөлтийг урьдчилан таамаглах боломжийг судлах, цаашид хамтран хийх радоны судалгааны чиглэл, арга зүйг тодорхойлоход чухал ач холбогдолтой ажил боллоо.

 

Мөн “Гамшгаас хамгаалах тухай хууль, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ, бусад холбогдох дүрэм журмыг сурталчлан таниулах семинар”-ыг ОБЕГ-тай хамтран зохион байгуулж, шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 67, 339 дүгээр тогтоол, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн үйл ажиллагаа, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө, Гамшгийн үед хэрэглэх хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалтын талаар мэдээлэл өглөө.

 

Мөн 03 дугаар сарын 23-ны өдрийн 16:00 цагт орон даяар зарлагдсан гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор ЦЭК-ын Ажлын алба нь гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу гамшгаас хамгаалах дадлага сургуулилтыг зохион байгуулж Ажлын албаны нийт 25, МХЕГ-ын Цацрагийн хяналтын лабораторийн 9, гадны байгууллагын 4 ажилтан буюу нийт 38 албан хаагчийг гамшгаас хамгаалах дадлага сургуулилтад хамрууллаа.