2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш нарт “Цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгууллаа

 

Цөмийн энергийн комиссын Ажлын алба Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 5 жил ажилласан физикийн багш нарт “Цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн хамгаалалт,   аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 2017 оны 04 дүгээр сарын 05 болон 12-ны өдрүүдэд тус тус зохион байгууллаа. Тус сургалтад нийт 70 сургуулийн 79 багш хамрагдлаа. 

Сургалтаар цөмийн технологийн энхийн хэрэглээ, цөмийн эрчим хүчний өнөөгийн байдал, хэтийн төлөв, геологи, уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалан, эрүүл мэндийн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын талаар мэдээлэл хүргэж “Ионжуулагч цацрагийн талаар мэдлэг олж авцгаая” сэтгүүл гардуулж өгөв. 

             

Мөн сургалтаар “Дозиметрийн тохируулга баталгаажуулалтын лаборатори”-ийн үйл ажиллагаа болон дозиметр баталгаажуулах үйл явцтай танилцаж, цацрагийн тун хэмжих багаж, цацрагийн хамгаалалтын хувцас хэрэгсэл зэргийг ашиглах дадлага ажил хийлээ.