Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

ОХУ-ын “Росатом” төрийн өмчит корпораци Бүгд Найрамдах Замби Улсад “Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв” байгуулахаар боллоо

ОХУ-ын “Росатом” төрийн өмчит корпораци Бүгд Найрамдах Замби Улсад “Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв” байгуулахаар боллоо

ОХУ-ын төрийн өмчит “Росатом” корпораци болон БНЗУ улс “Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв” байгуулах тухай Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болсон тухай 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр TASS агентлаг мэдээллээ.

Тус гэрээнд, төв нь эрдэм шинжилгээ, судалгаа явуулах үйл ажиллагааны системээр хангагдсан, тоноглогдсон лабораториудтай, 10МВт хүртэл хүчин чадал бүхий олон зориулалтын давхар хэлхээнд суурилагдсан судалгааны реактортой байхаар тусгагджээ.

“Росатом” корпорацын Гүйцэтгэх захирал Алексей Лихачёв баримт бичигт гарын үсэг зурсны дараа хэлсэн үгэндээ: "Бид богино хугацаанд Засгийн газар хоорондын гэрээг амжилттай байгуулсан  нь  ОХУ-ын хувьд шинэ салбарыг үүсгэж хөгжүүлэх том ажлын зөвхөн эхлэл  юм.  Олон төлөвлөгөө, хамтарсан төслүүд бидний өмнө хүлээгдэж байна. Энэ судалгааны реактор нь эдгээр төслүүдийн “гол цөм” болох ба тухайн орны ажиллагсдыг сургах, эрдэм шинжилгээ, судалгаа, практикийн болон технологийн үйл ажиллагааны бүх шат, мөчлөг бүрт түлхэц болно гэдэгт өндөр итгэлтэй байна. Цаашилбал, энэ нь арилжааны сайн төсөл юм” гэж дурьдлаа.

Энэ төвийг байгуулснаар  Замби Улсад радио-биологийн салбарт судалгааг хөгжүүлэх, хорт хавдрын оношилгоо, эмчилгээнд өргөн хэрэглэх цацраг идэвхт изотопын үйлдвэрлэлийг бий болгох боломж бүрдэнэ. Мөн орон нутгийн цөмийн салбарт  ажиллагсдыг сургах, дадлагажуулахад дэмжлэг болох юм.

 

Эх сурвалж: http://rbth.com/news/2017/02/16/rosatom-to-build-nuclear-science-and-technologies-center-in-zambia_703768