(2017-03-10 10:01:00)

Гадаад мэдээ

Бабха Атомын судалгааны төв (БАСТ) Висахапатнам хотноо судалгааны реактор барихаар төлөвлөж байна

Бабха Атомын судалгааны төвөөс (БАСТ) цөмийн салбарын судалгааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хувийн идэвхжил өндөртэй цацраг идэвхт изтоп үйлдвэрлэхэд зориулагдсан 30МВт хүчин чадал бүхий судалгааны реакторыг Висахапатнам хотод барихаар төлөвлөж байна.

Одоогийн байдлаар Махараштра мужийн Тарапур хотод байрлах Друва реактор (100МВт)болон Тамил мужын Кальпаккам хотод байрлах Камини реактор (30КВт)гэсэн 2 судалгааны реактор ажиллаж байгаа ба хуучин 6 судалгааны реакторыг хэд хэдэн шалтгааны улмаас ашиглалтаас гаргаад байна.

БАСТ-ийн Реакторын группын захирлын туслах Сужаи Баттачаряа PTI-д өгсөн ярилцлагадаа “Цацраг идэвхт изотоп үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлэх ажил маш их байна. Одоогийн байдлаар зөвхөн 2 реактор ажиллаж байгаа, 2018 он гэхэд Apsara Реакторыг шинээр ашиглалтад оруулна” хэмээн дурьдсан байна.

Тэрээр энэ салбарыг өргөжүүлэхэд дахин нэг реактортой болох хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Зарим ашиглалтаас гарсан реакторууд

Апсара (1МВт) болон Канад-Энэтхэг (CIRUS60МВт) реакторуудыг 2010 онд ашиглалтаас гаргасан бол Пурнима I, II, III реакторуудыг1973, 1986,1991 онд тус тус ашиглаглалтаас гаргажээ.

Ашиглалтаас гаргасан 6 дахь реактор нь Зерлина буюу Шинээр угсрах болон сүлжээний судалгааны зориулалттай Тэг хүчин чадлын реактор (Zero Energy Reactor for Lattice Investigations and New Assemblies) бөгөөд 1983 онд ашиглалтаас гарчээ.

Баттачаряа  хэлэхдээ БАСТ нь 2013 оноос эхлэн  шинэ төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд 2015 онд Визаг дахь баяжуулсан ураны түлш ашиглахад суурилсан 30МВт-ын өвөрмөц реакторынхаа дэлгэрэнгүй тайланг ирүүлснийг дурьджээ.

Зөвшөөрөл хүлээж байна

“Реактор барьж байгуулах  нь урт удаан хугацаа шаардлагатай үйл явц юм. Визаг хотод  реактор барих асуудлаар Байгаль орчин, ойн яам болон бусад холбогдох эрх бүхий газруудаас зөвшөөрөл ирүүлэхийг бид хүлээж байгаа.”

Энэ реактор нь хувийн идэвхжил өндөртэй цацраг идэвхт изтопын манай улсын хэрэгцээ, шаардлагыг хангахад ашиг тустай байх болно. “Мөн шинжлэх ухааны суурь ба хавсарга судалгааг хөгжүүлэх, цөмийн түлш болон реакторын материалуудын туршилтын ажлыг  явуулах үндсэн нөхцлийг бүрдүүлэх юм” гэдгийг БАСТ-ийн Реакторын группын захирлын туслах Сужаи Баттачаряа ярилцлагаадаа дурьджээ.

 

Эх сурвалж: http://www.thehindubusinessline.com/news/science/barc-to-set-up-research-reactor-at-visakhapatnam/article9578092.ece