Азийн орнуудын гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын атомын энергийн агентлаг, Цөмийн хүний нөөцийн хөгжлийн төвөөс зохион байгуулдаг “Реакторын инженер” сэдэвт ээлжит дагалдах сургалтыг Цөмийн энергийн комисс, Японы атомын энергийн агентлаг, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран 2017 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2017-05-19 18:21:00)

Гадаад мэдээ

Польш Улсад цөмийн эрчим хүчний реактор барихад зориулсан хүрээлэн байгаа орчны судалгааг эхлүүлжээ

Польш Улсад цөмийн эрчим хүчний реактор барихад зориулсан хүрээлэн байгаа орчны судалгааг эхлүүлжээ

Төрийн өмчит Полска Група Энергетицна группын охин компани болох PGE EJ1 нь Бүгд Найрамдах Польш Улсад анхны цөмийн эрчим хүчний станцыг барьж ажиллуулахаар болсон гэдгээ мэдэгдлээ. Тэд Помераниа мужийн Чокзево, Крокова, Неивино тосгодод “Байршил болон хүрээлэн буй орчны судалгаа”-г хийж эхэлсэн ба өнгөрсөн 3 дугаар сард Лубъетово-Копалино, Жарновьец тосгодод мөн дээрхи судалгааг хэрэгжүүлж эхэлсэн ажээ.

PGE EJ1-ийн мэдэгдсэнээр энэхүү судалгааны ажлыг PGE Капитал Группын охин компани болох ELBIS нь 2020 оны эхний хагас гэхэд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн ба тэд судалгааг Польш Улсын холбогдох хууль дүрэм, олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн хүрээлэн буй орчны хяналтын байгууллагуудтай хамтран олон нийтэд ил тод байдлаар явуулах ажээ.

Олон улсын энергийн агентлагийн үзэж буйгаар цөмийн эрчим хүч нь Польш Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ цэвэр энергийн эх үүсвэрээс цахилгаан үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар Польш Улсын эрчим хүчний нийлүүлэлтэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

2014 онд батлагдсан Польш Улсын “Цөмийн эрчим хүчний хөтөлбөр”-т 6000 МВт хүчин чадал  бүхий хоёр цөмийн эрчим хүчний станц барих тухай тусган эхний станцыг 2022 онд ашиглалтад оруулахаар баталсан. Хөтөлбөрийн дагуу энэ онд эцсийн байдлаар хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан нь боломжгүй болсон ба эхний станцыг хэзээ ашиглалтад оруулах тухай товыг удахгүй зарлана хэмээн Олон улсын энергийн агентлаг мэдэгдлээ.

PGE EJ1 2017 оны 04 дүгээр сарын 06-нд хийсэн мэдэгдэлдээ “Энэхүү өргөн мэдүүлсэн төслийг цаашид хэрэгжүүлэх эсэхийг Эрчим хүчний яамтай зөвшилцсөний үндсэн дээр энэ оны дотор эцэслэн шийдвэрлэнэ” хэмээжээ.

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org/NN-Poland-starts-environmental-survey-for-first-reactors-07041701.html