Азийн орнуудын гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын атомын энергийн агентлаг, Цөмийн хүний нөөцийн хөгжлийн төвөөс зохион байгуулдаг “Реакторын инженер” сэдэвт ээлжит дагалдах сургалтыг Цөмийн энергийн комисс, Японы атомын энергийн агентлаг, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран 2017 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2017-05-19 18:21:00)

Мэдээ

“Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй байдлын менежмент, биет хамгаалалт” сэдэвт сургалт амжилттай зохион байгууллаа

“Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй байдлын менежмент, биет хамгаалалт”  сэдэвт сургалт амжилттай зохион байгууллаа

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Америкийн Нэгдсэн Улсын Эрчим хүчний яамны Сандиагийн үндэсний лаборатори хамтран “Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй байдлын менежмент, биет хамгаалалт”сэдэвт сургалтыг Улаанбаатар хотноо 2017 оны 04 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтаар цацраг идэвхт үүсгүүрийг ангилах, аюулгүй байдлын төвшинг тогтоох, учирч болох аюул заналыг үнэлэх, дүгнэх, биет хамгаалалтын тоног төхөөрөмжийг хэрхэн үр дүнтэй ашиглах болон хариу арга хэмжээг хэрхэн авах талаар олон улсын тэргүүний туршлагаас танилцуулсан бөгөөд Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-аас гаргасан Цөмийн аюулгүй байдлын цуврал №5 /Цацраг идэвхт үүсгүүр болон цацраг идэвхт тоног төхөөрөмжийг тодорхойлох/, Цөмийн аюулгүй байдлын цуврал №11/Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй байдал/ зэрэг техникийн гарын авлагуудыг ашиглан дасгал ажлуудыг үр дүнтэйгээр зохион байгуулсан нь оролцогч ажилтан, албан хаагч нарын мэдлэг, мэдээллийг улам бататгахад чухал ач холбогдолтой байлаа.   

Сургалтад цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй байдлыг хангуулах үйл ажиллагаанд оролцох чиг үүрэг бүхий 10 төрийн байгууллагуудын нийт 24 ажилтан, албан хаагч нар  хамрагдаж, мэдлэг чадвараа дээшлүүллээ.