Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Фото мэдээ

Улсын физикийн олимпиадыг дэмжиж оролцов

Цөмийн энергийн комиссын орлогч дарга агсан, цөмийн физикийн шинжлэх ухааны анхны доктор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Чүлтэмийн алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор түүний шавь нар, дотны хүмүүс санаачлан байгуулсан “Даржаагийн Чүлтэм сан”, Цөмийн энергийн комиссын Ажлын албыг төлөөлөн Ажлын албаны дарга Г.Манлайжав, ахлах ажилтан С.Даваа нар Хэнтий аймагт зохион байгуулагдсан Улсын физикийн 30 дугаар олимпиадын үйл ажиллагааг дэмжин оролцов.

Ажлын албаны зүгээс цөмийн энергийн салбарын ирээдүйн хүний нөөцийг бэлтгэхэд физикийн олимпиадын ач холбогдол, хөдөө орон нутагт инноваци, өндөр технологи, түүний дотор цөмийн технологийг хөгжүүлэх боломжийн талаар олимпиадад оролцогчид, зохион байгуулагч нартай санал солилцсон бөгөөд цаашид физХэнтий аймагт Улсын физикийн 30 дугаар олимпиад 2017 оны 04 дүгээр сарын 19-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан бөгөөд аймаг, нийслэлийн ЕБС-ийн 50 багш, 12-р ангийн 47, 9-р ангийн 42 сурагч, ОХУ-ын Буриад улсын ЕБС-ийн 2 захирал, 2 багш, 4 сурагч хүрэлцэн ирж оролцлоо.

Цөмийн энергийн комиссын орлогч дарга агсан, цөмийн физикийн шинжлэх ухааны анхны доктор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Чүлтэмийн алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор түүний шавь нар, дотны хүмүүс санаачлан байгуулсан “Даржаагийн Чүлтэм сан”, Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас тус олимпиадын үйл ажиллагааг дэмжин оролцов.

Улсын физикийн багш нарын олимпиадад 8 удаа түрүүлж, үнэмлэхүй амжилт тогтоосон улсын гавьяат багш Р.Бавуудорж, Монгол Улсад физикийн шинжлэх ухааныг соён түгээх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан МУИС-ийн багш М.Ганбат нарт “Даржаагийн Чүлтэмийн нэрэмжит шагнал” хүртээж, Гэрэгэ өргөмжлөл, мөнгөн урамшуулал олгосныг физикчид нэн талархан хүлээн авлаа.

Олимпиадын зохион байгуулалтын үйл ажиллагаанд Ажлын албыг төлөөлөн дарга Г.Манлайжав, ахлах ажилтан С.Даваа нар оролцсон ба цөмийн энергийн салбарын ирээдүйн хүний нөөцийг бэлтгэхэд физикийн олимпиадын ач холбогдол, хөдөө орон нутагт инноваци, өндөр технологи, түүний дотор цөмийн технологийг хөгжүүлэх боломжийн талаар олимпиадад оролцогчид, зохион байгуулагч нартай санал солилцсон юм.  Мөн цаашид Ажлын албанаас физикийн олимпиадын зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх, цөмийн физик, технологийн сурталчилгаа, танин мэдэхүйн чиглэлээр цаашид хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Тус үйл ажиллагааны үеэр олимпиадын хорооны удирдлагууд физикийн олимпиадыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэнд Ажлын албанд талархал илэрхийлсэн юм.

Олимпиадыг зохион байгуулахад УФО-ын хорооны гишүүдээс гадна БСШУСЯ, Хэнтий аймгийн засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, ерөнхий боловсролын сургуулиуд, Улаанбаатар хотын их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, ЦЭК-ын Ажлын алба зэрэг 25 төрийн байгууллага, 8 төрийн бус  байгууллага, 30 гаруй хувь хүмүүс ивээн тэтгэж оролцжээ.