Азийн орнуудын гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын атомын энергийн агентлаг, Цөмийн хүний нөөцийн хөгжлийн төвөөс зохион байгуулдаг “Реакторын инженер” сэдэвт ээлжит дагалдах сургалтыг Цөмийн энергийн комисс, Японы атомын энергийн агентлаг, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран 2017 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2017-05-19 18:21:00)

Гадаад мэдээ

ОХУ Вершинное ураны ордыг ашиглаж эхэллээ

ОХУ Вершинное ураны ордыг ашиглаж эхэллээ

ОХУ-ын атом энергийн Росатом улсын корпорацийн охин компани болох АтомРедМетЗолото (АРМЗ)төрийн өмчит компани нь өмнөд сибирт байрлах Вершинное ураны ордод олборлолтын үйл ажиллагааг эхлүүлээд байна. АРМЗ-ийн мэдээлснээр Росатом улсын корпорацийн цахим хуудасд 4,577 тонн нөөцтэй ураны ордыг АРМЗ-ийн хамтарсан охин компани болох Хиагт нь ирэх жилээс газар доор уусган олборлох (ГДУО) аргаар ашиглаж эхний бүтээгдэхүүнээ гаргана. 

“Вершинное ураны ордод нийтдээ 1200 олборлолтын цооног өрөмдөхөөс 165 цооногыг өрөмдсөн” гэж хамтарсан Хиагт компанийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Андрей Гладишев хэлсэн байна.

АРМЗ-ийн хамтарсан Хиагт компани нь 10,849 тонн ураны нөөцтэй Хиагтийн ордод олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд мөн 2,055 тонн ураны нөөцтэй Источное ордод олборлолтыг эхлүүлэхээр ажиллаж байна. Дибринское, Источное, Хиагдинское, Количиканское, Кореткондинское, Намаруское болон Тетрахское зэрэг ураны ордуудад олборлолтын үйл ажиллагааг бага багаар эхлүүлэхээр ажиллаж байна. Тус ордуудын нийт нөөц нь 45,000 тонн бөгөөд Хайгда хүдрийн биетээс тогтдог.

Хамтарсан Хиагт компани нь ОХУ-ын Росатом улсын корпорацийн уул уурхайн салбарын “хамгийн орчин үеийн, ирээдүй компани болсон” гэж АРМЗ компанийн ерөнхий захирал Владимир Верховцев хэлсэн байна. “Тус компанид нийтдээ 23 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийгдсэн ба ирэх жилээс 2 тэрбум рублийн хөрөнгө оруулалтыг жил бүр хийнэ” гэж тэрээр нэмж хэлсэн байна. Өнгөрсөн жил хамтарсан Хиагт компани нь 540 тонн уран олборлосон ба энэ жилээс 693 тоо уран олборлохоор төлөвлөж, 2019 он гэхэд 1000 тонн уран жил бүр олборлоно.

Тэдний мэдэгдлээс үзэхэд, Хиагт компани нь авто зам, төмөр зам болон нийгмийн хөгжлийн хөтөлбөрүүдэд томоохон хөрөнгө оруулалт хийх замаар ирэх 150 жилийн турш Буриадын эдийн засагт голлох нөлөө үзүүлэх компани ажээ.

АРМЗ нь 2008 онд хамтарсан Хиагт компанийн төслөөр 2019 гэхэд ураны олборлолтыг 1,800 тонн хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч 2013 онд тус зорилт нь хойшлогдон 2014 онд хамтарсан Хиагт компани нь төслөө үргэлжлүүлэн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр болон жилд 110,000 тонн  хүхрийн хүчил үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэн 2015 оны 9 сард ашиглалтад оруулсан.

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org/UF-Russia-starts-developing-Vershinnoye-deposit-29031701.html