Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Мэдээ

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн аврагч-химичдэд сургалт зохион байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай  ангийн аврагч-химичдэд сургалт зохион байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангиас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус ангийн химийн ажиллагааны салбарын  аврагч-химичдэд Цөмийн энергийн тухай хууль, дүрэм, журам, цацрагийн тухай ерөнхий ойлголт, цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдал, цацрагийн ослын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар анхан шатны сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтад тус Аврах тусгай ангийн нийт 16 аврагч-химич хамрагдаж цацрагийн тун хэмжих багаж, цацрагийн хамгаалалтын хувцас хэрэгслийг хэрхэн ашиглах талаар дадлага ажил хийж гүйцэтгэсэн.