Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

“Цацрагийн ослын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах” сэдэвт семинар зохион байгуулна

 “Цацрагийн ослын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах” сэдэвт семинар зохион байгуулна

ЦЭК-ын Ажлын алба, Европын Комисстой хамтран 8 зорилт бүхий MN3.01/12 “Цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, цөмийн аюулгүй байдлын баталгааны эрх зүйн орчинг бэхжүүлэх” төслийг 2017 оноос эхлэн 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.

Тус төслийн 8 дугаар зорилтын хүрээнд “Цацрагийн ослын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах” сэдэвт семинарыг 05 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.

Семинарын зорилго нь цацрагийн ослын эрсдэлийн үнэлгээ, бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар европын болон олон улсын туршлагатай танилцах, Монгол Улсын цөмийн болон цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах тогтолцоонд хийсэн урьдчилсан үнэлгээний асуудлаар санал солилцож, цаашид боловсруулах үндэсний төлөвлөгөөг хэлэлцэхэд оршино.