Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Гадаад мэдээ

ОУАЭА-ийн зүгээс Казахстан Улсын судалгааны реакторын үйл ажиллагааны аюулгүй байдлын ахиц дэвшлийг цохон тэмдэглэв

ОУАЭА-ийн зүгээс Казахстан Улсын судалгааны реакторын үйл ажиллагааны аюулгүй байдлын ахиц дэвшлийг цохон тэмдэглэв

Олон улсын атомын энергийн агентлагийн Судалгааны реакторын цөмийн аюулгүй ажиллагаанд цогц үнэлгээ хийх ажлын хэсэг (INSARR) Казахстан Улсын  Цөмийн физикийн хүрээлэнг судалгааны реакторын аюулгүй ажиллагаагаа сайжруулах тал дээр өндөр ач холбогдол өгч ажиллан бодитой ахиц дэвшил гаргасан  хэмээн дүгнэжээ. Дүгнэлтэд тус хүрээлэнг реакторын аюулгүй ажиллагааны системийг сайжруулах, ажиллагсдыг чадавхжуулах хөтөлбөр сургалт явуулах зэргээр WWR-K хэмээх хөнгөн уст реакторт аюулгүй байдлын цогц хөтөлбөр нэвтрүүлэн ажилласан талаар дурьджээ.

Алматы хотын ойролцоох хот Алатауд байрлах 6 МВт-ын хүчин чадал бүхий тус судалгааны реакторыг эмнэлгийн болон аж үйлдвэрийн радио изотоп үйлдвэрлэх, судалгаа шинжилгээ хийх болон аж үйлдвэрт ашиглах зорилгоор цөмийн материалын туршилт хийх зэргээр ашигладаг.  Анх 1967 онд шинжлэх ухааны туршилтад өндөр хэмжээнд баяжуулсан уран (High-enriched Uranium)-ы түлш ашиглах зорилгоор ашиглалтад оруулж байсан тус реакторт 2008 оноос эхлэн экспортоор гаргасан ашигласан өндөр хэмжээнд баяжуулсан ураны түлшийг буцаан импортолж бага хэмжээнд баяжуулсан түлш болгож хувиргах хөтөлбөр хэрэгжүүлж эхлүүлжээ.

Судалгааны реакторын үйл ажиллагааг сайжруулах, түлш хувиргахтай холбоотой засвар шинэтгэл хийх зорилгоор реакторын үйл ажиллагааг 2015-2016 онуудад түр зогсоосон ажээ.   

Казахстан Улсын  Цөмийн физикийн хүрээлэнгийн ерөнхий захирал Ергази Кензин хэлэхдээ “Хувиргалттай холбоотой томоохон өөрчлөлт, засварын дараа судалгааны реакторын үйл ажиллагаа шинэ түвшинд гарсан нь шинжлэх ухааны хөгжил хийгээд улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой зүйл боллоо” гэжээ.

ОУАЭА-ийн ажлын хэсэг 2008 онд тус хүрээлэнд цацрагийн менежментийн систем, ажиллагсдыг сурган мэргэшүүлэх болон цацрагаас хамгаалахтай холбоотой зөвлөмж өгснийг хангалттай түвшинд хэрэгжүүлсэн хэмээсэн юм. Ажлын хэсэг 02 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 3-ны өдрүүдэд ажилласан ба ахлагч Дэвид Сирсийн хэлж буйгаар энэ удаагийн зөвлөмжид аюулгүй ажиллагааны дүн шинжилгээ, реакторын элэгдлийн менежмент, туршилтийн үеийн аюулгүй ажиллагаа, цацрагийн хамгаалалт болон цацрагийн ослын үеийн бэлэн байдал зэргийг багтаасан ажээ.  

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org/RS-IAEA-notes-progress-with-Kazakh-research-reactor-safety-10031702.html