Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Гадаад мэдээ

Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын ээлжит 54 дүгээр чуулган

Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын ээлжит 54 дүгээр чуулган

Олон Улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын 54 дүгээр чуулган 2010 оны 09 дүгээр сарын 20-ноос 09 дүгээр сарын 24-ний өдрүүдэд Вена хотноо болж байна.

Чуулганд Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат (төлөөлөгчдийн тэргүүн), Монгол Улсаас Австри Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ж.Энхсайхан, Цөмийн энергийн газрын Цөмийн болон Цацрагийн хяналтын газрын дарга З.Дамдинсүрэн, Цөмийн энергийн газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р.Оюун, мэргэжилтэн Д.Гантуяа, Байнгын төлөөлөгчийн газрын 3 дугаар нарийн бичгийн дарга А.Төмөр, Ш.Ринченмядаг нар тус тус оролцож байна.

Тус чуулганаар ОУАЭА-ийн гишүүнээр элсүүлэх, Ерөнхий захирлын илтгэл, Техникийн хамтын ажиллагааны сангийн 2011 оны хандив, Агентлагийн 2010 оны үйл ажиллагааны илтгэл, Захирагчдын зөвлөлийн 11 гишүүн орныг сонгох, Агентлагийн 2011 оны төсвийн төсөл, гишүүн орны татварын тухай, цөмийн ба цацрагийн аюулгүй байдал болон цацраг идэвхт хаягдлын тээвэрлэлтийн аюулгүй байдлын салбарт олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх арга хэмжээний тухай, цөмийн терроризмын эсрэг авах арга хэмжээний тухай, техникийн хамтын ажиллагааны салбарт Агентлагийн үйл ажиллагааг бэхжүүлэх тухай, цөмийн шинжлэх ухаан, технологи болон хэрэглээтэй холбогдсон Агентлагийн үйл ажиллагааг бэхжүүлэх тухай, Нэмэлт протоколыг хэрэглэх болон баталгааны системийн үр нөлөөг дээшлүүлэх тухай, Агентлаг болон БНАСАУ хооронд байгуулсан гэрээг хэрэгжүүлэх тухай, Ойрхи Дорнодод ОУАЭА-ийн баталгааг хэрэглэх зэрэг асуудал хэлэлцэнэ.

Манай төлөөлөгчдийн тэргүүн, Цөмийн энергийн газрын дарга доктор С.Энхбат 09 дүгээр сарын 22-ний өдөр Чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлэв. ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөс цөмийн технологийг хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, геологи, уул уурхай, эрчим хүч, байгаль, хүрээлэн байгаа орчин, боловсрол, шинжлэх ухааны салбарт нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалтыг бэхжүүлэх чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх, багаж төхөөрөмж нийлүүлэх,боловсон хүчнийг сургах зэргээр Монгол улсад нэлээд хэмжээний тусламж үзүүлж ирсэнд доктор С.Энхбат Засгийн газрын нэрийн өмнөөс Олон Улсын атомын энергийн агентлагт талархал илэрхийлэв. Түүнчлэн, манай улс 2010 онд “Хавдартай тэмцэх загвар хөтөлбөрийг хэрэгжүүлэгч орон”-оор сонгогдсон нь Монгол Улсын хүн амын эрсдлийн хоёр дугаарт бичигдэж байгаа хорт хавдартай тэмцэх, урьдчилан сэргийлэх, эмчлэх чадавхиа дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтойг цохон тэмдэглэж чуулганд амжилт хүсэв.