Азийн орнуудын гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын атомын энергийн агентлаг, Цөмийн хүний нөөцийн хөгжлийн төвөөс зохион байгуулдаг “Реакторын инженер” сэдэвт ээлжит дагалдах сургалтыг Цөмийн энергийн комисс, Японы атомын энергийн агентлаг, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран 2017 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2017-05-19 18:21:00)

Гадаад мэдээ

Uranium One Inc 2017 оны I улирлын тайлангаа танилцууллаа

Uranium One Inc 2017 оны I улирлын тайлангаа танилцууллаа

ОХУ-ын “Росатом” төрийн өмчит корпорацийн олон улсын хүдрийн уул уурхайн хэлтсийн хэсэг Uranium One Inc нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу 2017 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагаагаа дүгнэсэн байна.

Uranium One Inc-ийн орлого 2017 оны 1-р улирлын эцсийн байдлаар 67.9 сая ам.доллар хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тав дахин нэмэгджээ.

Компанийн тохируулсан цэвэр ашиг (гадаад валютын нөлөө, санхүүгийн хэрэгсэл, бараа материал, бизнесийн нэгдэлийн ашиг алдагдлыг оруулахгүйгээр) 21.1 сая ам.долларт хүрснээр 2016 оны 1 дүгээр улиралтай харьцуулахад 7.5 дахин өссөн үзүүлэлт боллоо.

Uranium One Inc  нь өнгөрсөн оноос хойш ураны үйлдвэрлэлээ бууруулсан ба 2017 оны 1-р улирлын байдлаар 2.9 сая паунд (1110 орчим тонн) байгалийн уран олборлосон ажээ.

Эх сурвалж: Uranium One корпорацийн мэдээллийн алба