БНСУ-ын Засгийн Газрын Эдийн Засгийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Сан (ЭЗХХАС)-гийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй МОН-8 төслийн хүрээнд Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан (СОУЭМС)-гийн буцалтгүй тусламжаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн Изотоп үйлдвэрлэх тасгийн Циклотроны тасагт ажиллах дараах 5 мэргэжилтнийг сургалтад хамруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. (2018-07-19 08:03:00)

"Эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх хөтөлбөр” сэдэвт хэлэлцүүлэг семинар зохион байгуулж байна

ЦЭК-ын Ажлын алба, Европын Комисстой хамтран 8 зорилт бүхий MN3.01/12 “Цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, цөмийн аюулгүй байдлын баталгааны эрх зүйн орчинг бэхжүүлэх” сэдэвт төслийг энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Цөмийн энергийн комиссын Ажлын алба уг төслийн 4 дүгээр даалгаварт ажлын хүрээнд 05 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд "Эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх хөтөлбөр” сэдэвт хэлэлцүүлэг семинар зохион байгуулж байна.

Семинараар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын шинжээч нар эзэнгүй үүсгүүрийг эрэх, хайх, илрүүлэх, аюулгүй болгох чиглэлээр холбогдох олон улсын эрх зүйн баримт бичиг, туршлагаас танилцуулан холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл хооронд Монгол Улсад ашиглагдаж буй цацрагийн үүсгүүрт тавигдах хяналтын хууль эрх зүйн орчин болон бусад сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг явуулж туршлага солилцон эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх хөтөлбөрийг урьдчилсан байдлаар боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.

Энэхүү хэлэлцүүлэг семинарт цацрагийн үүсгүүр хэрэглэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаараа онцлог болж байна.