Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Мэдээ

“Реактор инженер”-ийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа

“Реактор инженер”-ийн сургалт амжилттай  зохион байгуулагдлаа

Монгол Улсын Цөмийн энергийн комисс /ЦЭК/, Япон Улсын Атомын энергийн агентлаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Атомын энергийн агентлаг /ЯАЭА/-ийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвийн Азийн орнуудад зориулсан сургагч багш бэлтгэх хөтөлбөрт Монгол Улс нь 2012 оноос эхлэн хамрагдаж байна.

Энэхүү хөтөлбөрийн нэг хэсэг болох “Реактор инженер”-ийн ээлжит дагалдах сургалтыг ЦЭК, ЯАЭА, Шинжлэх ухаан технологийн их сургууль /ШУТИС/-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Монгол Улсын их сургуулийн Цөмийн физикийн судалгааны төвийн мэргэжилтэн, багш, эрдэмтэдтэй хамтран 2017 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд ШУТИС-д амжилттай зохион байгууллаа.

Сургалтын хаалтын ажиллагаанд ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал профессор, доктор Д.Буянтогтох оролцон, тус сургалт Монгол Улсад хэрэглээний шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг цохон тэмдэглээд, цаашид энэхүү сургалтыг зохион байгуулахад дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.

Сургалтаар ЦЭК-ын Ажлын албанаас олон нийт, оюутан сурагч, багш нарт зориулан гаргасан “Ионжуулагч цацрагийн талаар мэдлэг олж авцгаая” сургалтын материалыг “Реактор инженер”-ийн сургалтад хамрагдсан 6 байгууллагын 21 мэргэжилтэн, багш, оюутан нарт түгээлээ.

 

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБА