Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 15:00 цагт зохион байгуулах тул Та бүхэн идэвхтэй оролцоно уу. (2018-09-04 02:13:00)

Гадаад мэдээ

АНУ цөмийн салбараа эргэн сэргээхээр боллоо

АНУ цөмийн салбараа эргэн сэргээхээр боллоо

АНУ-ын Эрчим хүчний яамнаас зохион байгуулсан “Америкийн эрчим хүчийг сэргээх” сэдэвт өдөрлөгийн үеэр тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп эрчим хүчний талаар 6 шинэ чиглэлийг барьж ажиллан, АНУ-ын эрчим хүчийг сэргээн бэхжүүлж, экспортод гаргах тухай мэдэгдлээ. Улсынхаа  эрчим хүчний бодлогыг эргэн нэг харсны үндсэн дээр эдгээр 6 чиглэл дотроос цөмийн эрчим хүчийг нэн тэргүүнд чухалчлан эрчим хүчний энэхүү салбарыг сэргээх болсноо мэдэгдлээ.

Бусад эрчим хүчний 5 чиглэлд нүүрс, байгалийн хий, газрын тос, чулуужсан түлш зэргийн эх үүсвэрүүд орж байна.

Дашрамд дурьдахад, өнөөдрийн байдлаар тус улсад 99 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, нийт эрчим хүчний 19.7%-ийг үйлдвэрлэж байгаагаас гадна 4 реактор шинээр нэмж барьж байна.

Мэдээллийн дэлгэрэнгүйг http://www.world-nuclear-news.org/NP-Trump-heralds-golden-era-for-US-energy-3006177.html хаягаар орж авна уу.