Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

"Загварт суурилсан аюул заналын үнэлгээ” сэдэвт семинар зохион байгуулагдаж байна

Цөмийн энергийн комиссын Ажлын алба Олон улсын атомын энергийн агентлагтай хамтран “Загварт суурилсан аюул заналын үнэлгээ” сэдэвт семинарыг Улаанбаатар хотноо 2017 оны 08 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус семинарын зорилго нь Цөмийн материал болон цацрагийн үүсгүүртэй холбоотой загварт суурилсан аюул заналын үнэлгээ хийх, арга аргачлалыг судлах, гадаад дотоод аюул занал, түүний бодит байдлыг үнэлэхэд шаардлагатай мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд оршиж байна.

Семинарт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангуулах үйл ажиллагаанд оролцох чиг үүрэг бүхий байгууллагуудаас гадна Хавдар судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэгийн төлөөлөл оролцож, аюулыг тодорхойлох, загварт суурилсан аюул заналыг үнэлэх арга аргачлал, цөмийн аюулгүй байдлыг хангах олон улсын дүрэм, журам, зөвлөмжүүдийг судалж, мэдлэг чадвараа дээшлүүлж байна.

Дашрамд дурдахад Монгол улсын “Цөмийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн төлөвлөгөө”-г Цөмийн энергийн комиссын 2015 оны 07 сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталж, цөмийн болон цацраг идэвхт материалтай холбоотой хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах систем, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хүний нөөцийг хөгжүүлэх, холбогдох төрийн байгууллагыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах  асуудлуудыг тусгасан байна.