Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Гадаад мэдээ

БНХАУ-ын 3 цөмийн реактор ашиглалтад орохоор боллоо

БНХАУ-д цөмийн эрчим хүчний 3 реактор ашиглалтын өмнөх томоохон хяналт шалтгалтуудыг амжилттай давж ашиглалтад орохоор боллоо. Санмен-1 реакторт аюулгүй ажиллагаа болон реактор ажиллуулахын өмнөх иж бүрэн хяналт шалгалт, Хайянг-2 реакторт хамгаалалтын бүрэн бүтэн байдлын, Янжиан-5 реакторт хөргөлтийн системийн үзлэг шалгалтуудыг тус тус явуулсны үндсэн дээр ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ.

БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний удирдлагын газар өнгөрсөн 07 дугаар сарын 21-ний өдөр Зежиан аймагт байрлах Санмен цөмийн эрчим хүчний станцын AP1000 загварын 1-р реакторт цөмийн аюулгүй ажиллагааны иж бүрэн үзлэгийг явуулсан талаар мэдэгдсэн ба энэ нь реакторыг ажиллуулахын өмнө хамгийн чухал үзлэг шалгалт болохыг дурьдлаа.

БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах яамны харъяа Үндэсний цөмийн аюулгүй ажиллагааны удирдлагын газраас томилсон үзлэг шалгалтын баг тус реакторын реакторыг ажиллуулахын өмнөх үе шат болон барилгыг ажлыг аюулгүй ажиллагааны үндсэн шаардлагуудыг хангасан хэмээх дүгнэлт гаргасан юм.

Өнгөрсөн 06 дугаар сарын 30-ны өдөр Санмен-1 реакторын темпаратур болон даралтыг эрчимжүүлэн, хэвийн үеийн үйл ажиллагааны системийг бэлтгэх зорилгоор тус реакторт халууны туршилт (hot testing)-ыг явуулж дуусгасан.

Одоогийн байдлаар Хятад Улсад АР1000 загварын 4 реактор баригдаж байгаа ба тэдгээрийг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org/NN-Three-Chinese-reactors-approach-commissioning-2407174.html