БНСУ-ын Засгийн Газрын Эдийн Засгийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Сан (ЭЗХХАС)-гийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй МОН-8 төслийн хүрээнд Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан (СОУЭМС)-гийн буцалтгүй тусламжаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн Изотоп үйлдвэрлэх тасгийн Циклотроны тасагт ажиллах дараах 5 мэргэжилтнийг сургалтад хамруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. (2018-07-19 08:03:00)

Гадаад мэдээ

ОУАЭА-аас гаргасан “Изотоп хөтөч” апликейшн олон орны хэл дээр ашиглагдах боломжтой боллоо

ОУАЭА-аас гаргасан “Изотоп хөтөч” апликейшн олон орны хэл дээр ашиглагдах боломжтой боллоо

                                        

ОУАЭА-аас Нэгдсэн Үндэсний Байгууллагын албан ёсны 6 хэлээр болон Итали, Япон, Словени, Хятад хэлээр гаргасан “Изотоп хөтөч” гар утасны апликейшнийг дэлхийн аль ч өнцөгөөс цөмийн салбартай холбоотой эрдэмтэн, мэргэжилтнүүд ашиглах боломжтой боллоо. ОУАЭА-ийн Цөмийн өгөгдөл зүйн салбарын дарга Аржан Конинг өгүүлэхдээ: дэлхий дээр болон цөмийн физикийн салбарт хамгийн түгээмэл хэрэглэгддэг үндсэн хэл нь англи хэл боловч хүн бүр гадаад хэлийг сурах боломжгүй байдаг хэмээн мэдэгдэв.

Бид энэхүү апликейшнийг олон хэлээр гаргаснаар мэргэжлийн хүнээс эхлэн оюутан сурагчид, мэргэжлийн бус, боловсролын харилцан адилгүй түвшний хүмүүст цөмийн өгөгдөл зүй, мэдээллийн санд нэвтрэх боломжийг нээх зорилготой юм. Тус апликейшн нь 4000 гаруй цөмүүдийн шинж чанар, изомер төлөв болон бусад зүйлсийн талаарх мэдээллийг агуулах ба хэрэглэгчдэд задралын төрөл, цөмийн цацраг болон хагас задралын үеэр нь ангилж хайлт хийх боломж олгодог. Апликейшн нь зөвхөн андройд болон IOS үйлдлийн системд суух боломжтой.

Конингийн хэлснээр Цөмийн өгөгдөл зүйн салбар нь шинжлэх ухаан, технологи, инженерийн гэсэн маш олон салбарт өргөнөөр ашиглагддаг бөгөөд төсөөлж байснаас илүү өргөн хүрээний хэрэглэгчтэй байна. Одоогийн байдлаар тус апликейшнийг 55’000 хэрэглэгч татсан байгаа бөгөөд шинэ хэлээр гарч буй хувилбаруудын ачаар хэдэн жилийн дотор 100’000 таталт хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Энэхүү апликейшнийг бусад хэлрүү орчуулахыг тус апликейшнийг ашигладаг эрдэмтэд сайн дураар дэмжиж ажиллаж байна.

Апликейшний өгөгдлийн сан нь жилд хоёр удаа шинэчлэгддэг бөгөөд тухайн шинэчлэл нь ухаалаг утас, таблет эсэхээс үл хамааран сүлжээнд холбогдоогүй тохиолдолд ч хандалт хийх боломжтой ба төхөөрөмж дээрээ тус шинэчлэлийг хадгалж үлддэг. Энэ нь интернет холболтгүй орчинд, эсхүл интернетийн хандалт хязгаарлагдмал хөгжиж буй улс оронд ажиллаж буй хэрэглэгчдэд зориулсан чухал онцлогтой юм. Цөмийн өгөгдөл зүйн шинжээч, программист, тус апликейшний хөгжүүлэлтийг хариуцагч Марко Вэрпелли хэлэхдээ: бид бусад хэлээр, тухайлбал Герман, Португали хэлтэй хэрэглэгчдийн хүсэлтийг хүлээн авсан байгаа хэмээн мэдэгдэв. Энэ нь “Изотоп хөтөч” апликейшн болон түүний олон хэлээр гарсан хувилбарууд нь хир зэрэг хэрэгцээтэй, өвөрмөц үйлчилгээ болохыг харуулж байна.

Эх сурвалж: https://www.iaea.org/newscenter/news/iaea-isotope-browser-app-now-available-in-multiple-languages