Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Сургалт

“Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалт зохион байгуулагдана.

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы атомын энергийн агентлагтай  хамтран “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалтыг 2017 оны 09 дүгээр сарын 04-08-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Сургалтад Япон Улсын Атомын энергийн агентлагийн Хүний нөөцийг хөгжүүлэх төвийн сургагч багш нар Цацрагийн тухай үндсэн ойлголт, Цацрагийн биологийн үйлчлэл, Цацрагийн ослын үеийн ажиллагчдын хамгаалалт, Цацрагийн хамгаалалтын хувцас хэрэгсэл, Цацрагийн ослын үед гадаад орчны цацрагийн хяналт шинжилгээ хийхэд EyeAct программыг ашиглан хялбар тооцоолох арга, Цацрагийн ослын үед авах арга хэмжээний талаар ОУАЭА-аас гаргасан зөвлөмж, заавар зэрэг сэдэвээр хичээл заана.

Мөн цацрагийн бохирдлыг тодорхойлох хэмжилт хийх, ариутгал цэвэрлэгээ, гадаад орчны дээж авах дадлага ажил, цацрагийн ослын үед авах арга хэмжээ, холбогдох байгууллагуудын үүрэг оролцооны талаар дасгал ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Энэхүү сургалт нь цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, цацрагийн ослын үед авах хариу арга хэмжээг төлөвлөх, бэлэн байдлыг хангахад чухал ач холбогдолтойгоос гадна Япон Улсын Атомын энергийн агентлагаас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдсан мэргэжилтэн өөрийн олж авсан мэдлэгээ бусдад түгээх, салбарын хүний нөөцийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.