Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас хэрэгжүүлж буй Техникийн хамтын ажиллагааны “Дунд сургуулийн багш, сурагчдад цөмийн шинжлэх ухаан, технологийг сургахуй” RAS0079 Бүсийн төслийн хүрээнд “Монгол Улсын ерөнхий боловсролын дунд сургуулийн цөмийн шинжлэх ухаан, технологийн сургалтыг дэмжих” сэдэвт үндэсний семинарыг 2018 оны 10 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Цөмийн энергийн комиссоос зохион байгуулж байна. (2018-10-08 10:54:00)

Гадаад мэдээ

ОХУ энэ онд цөмийн эрчим хүч үйлдвэрлэлээрээ рекорд тогтооно

ОХУ энэ онд цөмийн эрчим хүч үйлдвэрлэлээрээ рекорд тогтооно

2017 ны эцэс гэхэд Оросын цөмийн эрчим хүчний станц /ЦЭХС/-ын эрчим хүчний үйлдвэрлэл төлөвлөсөн хэмжээнээсээ давж магадгүй байна. Энэ талаар «Росэнергоатом» концерний дэд захирал Андрей Дементеев 2017 оны 08 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Ленинградын ЦЭХС-д болсон Оросын цөмийн эрчим хүчний станцуудын ерөнхий инженерүүдийн уулзалтын үеэр мэдэгдсэн байна.

Уулзалтад оролцогчид 2017 оны эхний хагас жилийн үр дүн, хоёрдугаар хагас жилийн үндсэн зорилтуудыг хэлэлцсэн байна. Андрей Дементеев үндсэн тайланг дурьдангаа жилийн эхний хагаст Оросын эрчим хүчний үйлдвэрлэл 102.5 тэрбум кВт.цаг хүрсэн ба энэ нь төлөвлөсөн хэмжээг 3.15 тэрбум кВт.цаг-аар давуулан биелүүлсэн талаар мэдэгджээ.

Тэрээр “Бидний урьд өмнө нь ЦЭХС-ын  аюулгүй ажиллагааны соёлын түвшин, ЦЭХС-ын хүнээс хамаарах хүчин зүйлийн үр нөлөөг нэмэгдүүлэх, үйл ажиллагаа, засвар үйлчилгээний болон захиргааны албан хаагчдын ажлын үр дүнг дээшлүүлэх зэрэг зохион байгуулалттай холбоотой асуудлуудад түлхүү анхаардаг байв. Харин одоо үед аюулгүй ажилгааны соёлд суралцах асуудал нь ЦЭХС-ын аюулгүй байдлыг хангах үндсэн хүчин зүйл болж байгаа ба ЦЭХС-ын удирлагууд энэ асуудалд нэн түрүүнд анхаарлаа хандуулж ажилладаг. ЦЭХС-ын ажилтан бүр аюулгүй ажиллагааг дээд зэргээр анхаарах нь тэргүүн зэргийн ач холбогдолтой юм” гэж хэлжээ.

Мөн оролцогчид  2017 оны сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөгдөж байгаа Ростовын ЦЭХС-ын 4 дүгээр блок, Ленинградын ЦЭХС-ын 5 дугаар блокуудын ашиглалтад оруулах хугацаа болон чанарын баталгааг хангах үе шатуудад анхаарлаа хандуулан хэлэлцжээ.

Эх сурвалж:  http://www.rosatom.ru/journalist/news/aes-rossii-v-2017-godu-mogut-postavit-ocherednoy-rekord-po-vyrabotke-elektroenergii/