Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Мэдээ

ОУАЭА-ийн Ерөнхий захирлаар Юкияа Амано дахин томилогдлоо

ОУАЭА-ийн Ерөнхий захирлаар Юкияа Амано дахин томилогдлоо

Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/-ийн Ерөнхий бага хурлын ээлжит 61 дүгээр чуулган 2017 оны 09 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Австри Улсын нийслэл Вена хотноо зохион байгуулагдаж байна.

Ерөнхий бага хурлын ээлжит 61 дүгээр чуулганы Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах Филиппин Улсаас БНАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Мария Зенейда Ангара Коллинсон сонгогдон ажиллаж байгаа билээ.

Энэ удаагийн чуулганаар ОУАЭА-ийн дүрмийн дагуу Агентлагийн Ерөнхий захирлаар Юкияа Аманог улируулан томилох тухай Захирагчдын зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрийг баталсан бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа ирэх 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 4 жилийн хугацаатайгаар хэрэгжих юм.

Ноён Амано ОУАЭА-ийн 60 жилийн баяр тохиож буй энэ үед Ерөнхий захирлын үүргийг дахин хүлээн авч буй нь миний хувьд туйлын өндөр нэр төрийн хэрэг бөгөөд надад итгэл хүлээлгэж буй гишүүн орнуудад талархаж байгаагаа илэрхийлээд цаашид Захирагчдын зөвлөлийн удирдлага дор Агентлагийн нийт гишүүн орнуудын сайн сайхны төлөө, дэлхийн энх тайван, хөгжил дэвшлийн төлөө цөмийн эрчим хүчийг цогцлоох хүндтэй зорилгоо тууштай бөгөөд ил тод, чин шударга замаар хэрэгжүүлж ажиллахаа онцлон тэмдэглэв.

Ерөнхий захирлын хэлсэн үгийг бүрэн эхээр хүлээж авахыг хүсвэл энэхүү холбоосоор нэвтэрнэ үү.

Эх сурвалж: https://www.iaea.org/newscenter/news/iaea-director-general-yukiya-amano-appointed-to-new-term