Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Гадаад мэдээ

Флорида мужийн реакторуудад Ирма хар салхины үеэр ямар нэгэн доголдол үүсээгүй байна

АНУ-ын эрчим хүчний “Эн Ар Жи Энержи” компани /NRG Energy/-ийн охин компани болох “Флорида Пауэр энд Лайт” ХК /Florida Power and Light/-ийн дэд ерөнхийлөгч, харилцаа холбоо хариуцсан захирал Роб Гоулд “TCPalm” орон нутгийн сонинд өгсөн ярилцлагадаа тус компанийн эзэмшлийн  1.4 ГВт  хүчин чадалтай Турк пойнт /Turkey Point/ болон 2.0 ГВт хүчин чадалтай Сейнт-Люси /St.Lucie/ цөмийн эрчим хүчний станц /ЦЭХС/ нь энэ сарын 10-ны өдөр Флорида мужийг дайран өнгөрсөн Ирма хар салхины үеэр ямар нэгэн  хохирол амсаагүй талаар мэдээлжээ.

Флорида мужийн баруун эргийг дайран хойд зүгийг чиглэн явсан Ирма хар салхины хүч Турк Пойнт болон Сейнт-Люси ЦЭХС-ыг дайран өнгөрөхдөө 3 дугаар зэрэглэлтэй байсан бөгөөд Карибын тэнгисийн арлуудад хүрэхдээ салхины хүч сааран 5 дугаар зэрэглэлд хүрчээ.

“Флорида Пауэр энд Лайт” ХК-ийн протоколд зааснаар хар салхины хүчийг 1 дүгээр зэрэглэлд /салхины хурд 72 км/цаг/ хүрэхээс 24 цагийн өмнө ЦЭХС-ыг унтраадаг бөгөөд урьдчилсан байдлаар Ирма хар салхи салхины хүчийг 1 дүгээр зэрэглэлд хүрнэ гэж таамаглан 09 дүгээр сарын 09-ний өдөр Турк Пойнт ЦЭХС-ын нэг реакторыг түр идэвхгүй болгосон байна. 

Турк Пойнт ЦЭХС-ын 2 дахь реактор хар салхины үеэр хэвийн ажиллагаатай байсан бөгөөд ээлжит үзлэг шалгалт явуулахад ус зайлуулах хавхлагт асуудал үүссэнийг илрүүлсэн талаар “Флорида Пауэр энд Лайт” ХК-ийн хэвлэлийн төлөөлөгчийн 09 дүгээр сарын 11-ний өдөр мэдээлсэн.

Харин Сейнт-Люси ЦЭХС-ын 2 реактор хар салхины үеэр хэвийн ажиллаж байсан бөгөөд 09 дүгээр сарын 10-ны өдөр станцын нэг реакторын үйл ажиллагааг унтраасан.

“TCPalm” хэвлэлд тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Аллис Дали ЦЭХС-ын цахилгааны системд үзлэг хийж дуусах хүртэл аюулгүй байдлыг хангах үүднээс 1 реакторыг унтраахаар шийдвэрлэсэн болохыг мэдээлжээ.

Сейнт-Люси ЦЭХС нь Флорида мужийн зүүн эрэг дагуу, Маяамигаас хойд зүгт 193 километрын зайд байрладаг бол Турк Пойнт ЦЭХС нь Флорида мужийн зүүн өмнөд хэсэгт, Маяамигаас өмнө зүгт 40 километрын зайд байрладаг ажээ.