Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Гадаад мэдээ

Техасын реакторууд Харви хар салхины үеэр бүрэн хүчин чадлаар ажилласан

Техасын реакторууд Харви хар салхины үеэр бүрэн хүчин чадлаар ажилласан

Техас мужид 08 дугаар сарын 25-ны өдөр дайран өнгөрсөн Харви хар салхины үеэр 2,7 ГВт  хүчин чадалтай Саус Техас Прожект ЦЭХС бүрэн хүчин чадлаараа ажилласан талаар хэвлэлүүд мэдээлжээ.

Тус станцыг “Остин Энержи” /Austin Energy/, “Си Пи Эс Энержи” /CPS Energy/,  “Эн Ар Жи Энержи” /NRG Energy/ компаниуд эзэмшдэг бөгөөд оператор компани нь “Эс Ти Пи цөмийн эрчим хүч” /STPNOC/ компани юм. .

Саус Техас Прожект ЦЭХС нь далайн эргээс 16 км орчим зайтай оршдог тул Харви хар салхи тус ЦЭХС-д хүрээгүй байна.

“Эс Ти Пи цөмийн эрчим хүч” компани нь 1 дүгээр зэрэглэлийн хүчтэй хар салхи дайрах тохиолдолд ЦЭХС-ын үйл ажиллагааг зогсоохоо өмнө нь мэдээлж байсан юм.

Тус компани нь станцын аюулгүй байдлыг хангах зорилгоор хар салхи үргэлжлэх хугацааны туршид хяналтын операторууд, инженер, засвар үйлчилгээ, ослын үеийн хариу арга хэмжээ авах болон аюулгүй байдлын асуудал хариуцсан нийт 250 гаруй ажилчдыг хамруулан ажилласан байна.

“Эс Ти Пи цөмийн эрчим хүч” компанийн реакторууд, үндсэн тоног төхөөрөмжүүд болон ашигласан түлш хадгалах байгууламжуудыг хар салхинд тэсвэртэй байлгах зорилгоор 1,2-2,1 метрийн зузаантай ган бетонон ханатай барьсан хэмээжээ.

Тус байгууламж нь далайн түвшнээс дээш 8,83 метр өндөрт байрладаг бөгөөд ослын үеийн цахилгаан эрчим хүч, хөргөлтийн системийг хамгаалах ус үл нэвтрүүлэх барилга, хаалга ашигладаг. Үерийн аюулаас  хамгаалахын тулд барилгын аюулгүй ажиллагааны бүхий л тоног төхөөрөмжүүд нь далайн түвшнээс дээш 12,5 м өндөрт хэмээн опетратор компани мэдээлсэн байна.