Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Гадаад мэдээ

Роллс-Ройс компани өөрсдийн гаргасан Бага оврын реактор загвартаа 60 паундын/МВт.цаг үнэ тогтоожээ

Роллс-Ройс компани өөрсдийн гаргасан Бага оврын реактор загвартаа 60 паундын/МВт.цаг үнэ тогтоожээ

Олон улсын “Telegraph” сонинд “Роллс-Ройс” компани Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс /ИБУИНВУ/-ын Парламентад илгээсэн баримт бичигт тус компаниар удирдуулсан Их Британийн шинэ консерциум нэг цагт 60 паунд буюу 79.1 ам.доллар/МВт үнээр эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий бага оврын реактор үйлдвэрлэх боломжтой талаар тусгасан болохыг мэдээлжээ.

“Роллс-Ройс” компани нь Их Британид Бага оврын реактор /SMR/-ын загварын боломжит үнийн саналаа ирүүлсэн дотоод, гадаадын фирмүүдээс шалгарсан компани бөгөөд цөмийн шумбагч онгоцны реактор үйлдвэрлэж байсан туршлагатай юм. Тус компани өөрсдийн туршлагадаа үндэслэн бага оврын реакторын нарийвчилсан зураг төсөлдөө 220 МВт хүчин чадал бүхий реакторын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж 440 МВт болгох боломжтой талаар тусгасан байна.

Сүүлийн хэдэн долоо хоногт “Роллс-Ройс” компани, НюСкэль эрчим хүч /NuScale Power/, Хитачи /Hitachi/, Вестингхаус /Westinghouse/ зэрэг бага оврын реактор үйлдвэрлэгчид Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзалт хийсэн ба ойрын хугацаанд давуу санал авсан байгууллагыг Засгийн газраас мэдэгдэх ажээ.

.Их Британийн Засгийн газар 2016 оны 03 дугаар сард бага оврын реакторын сонгон шалгаруулалт зарласан ба ирэх таван жилд шалгарсан компанид цөмийн судалгаа болон хөгжилд 250 сая паундын хөрөнгө оруулалт хийх юм.

2016 оны зун болж өнгөрсөн шалгаруулалтын эхний шатанд Засгийн газар бага оврын реакторын загварын саналуудыг хүлээн авч, технологи хөгжүүлэгчид, боломжит хөрөнгө оруулагчдын сонирхож буй зах зээлийн эрэлтийг судалсан бөгөөд одоогийн байдлаар Засгийн  газар дараагийн шатны арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэж байгаа ажээ.

Их Британи төвтэй тэдгээр бага оврын реактор зохион бүтээгчид Их Британийн Засгийн газар тухайн реакторын загварыг дэмжсэн тохиолдолд эдийн засгийн  үр ашгийг нэмэгдүүлж, дотоодын ханган нийлүүлэгчдийн оюуны өмчийн хөгжилд ололт авчирна хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл Их Британид бага оврын реактор барьснаар ирэх 20 жилд шинээр 40,000 ажлын байр бий болж, 2030-2050 онд эдийн засагт 100 тэрбум фунтын өсөлтийг бий болгоно гэж “Роллс-Ройс” компанийн Цөмийн салбар хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Дэвид Орр цахим хурал дээр онцолжээ.

Их Британи дотооддоо 7 ГВт, экспортод 9 ГВт хүчин чадалтай ЦЭХС-ыг тус тус барихаар тооцоолж тогтвортой бага оврын реактор  үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлснээр 2021 онд ойролцоогоор 188 тэрбум паундын ашиг хүртэх боломжтой бөгөөд 2030-2050 онд ашгийн талаас илүү хувийг бий болгоно гэж Дэвид Орр хэлсэн байна.

2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр АНУ-ын NuScale компани Их Британийн цөмийн эрчим хүчний зах зээлд орохын тулд аж үйлдвэрлэлийн салбартай хамтран ажиллах боломжийн талаар “Их Британийн бага оврын реакторын Үйл ажиллагааны төлөвлөгөө” (UK SMR Action Plan)-г боловсруулж эхэлжээ.

NuScale АНУ-ын Айдахо мужид 2020-иод оны дунд үе гэхэд анхны Британийн бага оврын реактор барихаар төлөвлөж байгаа ажээ.