Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго. Цөмийн энергийн комиссын ажлын албаны төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна. (2018-12-07 03:38:00)

Мэдээ

“Цөмийн аюулгүй байдлын баталгаа” семинар зохион байгуулагдаж байна

“Цөмийн аюулгүй байдлын баталгаа” семинар зохион байгуулагдаж байна

Европын Комиссоос хэрэгжүүлж буй MN3.01/12 “Цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, цөмийн аюулгүй байдлын баталгааны эрх зүйн орчинг бэхжүүлэх” төслийн 6 дугаар зорилтын хүрээнд “Цөмийн аюулгүй байдлын баталгаа” сэдэвт семинар  2017 оны 10 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд ЦЭК-ын Ажлын албанд зохион байгуулагдаж байна.

Семинарт Европын комиссыг төлөөлж Бүгд Найрамдах Унгар Улсын Атомын энергийн агентлагийн Цөмийн аюулгүй байдлын баталгааны газрын дарга Доктор Арпад Винсз, Монгол Улсаас ЦЭК-ын Ажлын алба, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, МХЕГ, ТЕГ, Гаалийн ерөнхий газрын албан хаагчид оролцож байна.

Энэхүү 5-н өдрийн семинарын хүрээнд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээтэй холбогдуулан баталгаа хэрэглэх тухай Монгол Улс, ОУАЭА хооронд байгуулсан Хэлэлцээрийн нэмэлт протокол, бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколын талаар хэлэлцэж, санал солилцох ба төслийн хүрээнд боловсруулах цөмийн материалыг бүртгэх, хянах журам, цөмийн материалтай холбоотой бараа бүтээгдэхүүн, ураны экспорт импортын журам, цөмийн материал хэрэглэгчдэд зориулсан зөвлөмжийн төслийг боловсруулах ажлуудыг хийж байна.