Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Мэдээ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш нарт цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн аюулгүй байдал сургалт зохион байгуулагдлаа

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш нарт цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн аюулгүй байдал сургалт зохион байгуулагдлаа

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Нийслэлийн боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран 2017-2018 оны хичээлийн жилд Нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 60 гаруй сургуулийн 80 орчим физикийн багш нарт 2017 оны 10 дугаар сарын сарын 12-ны өдөр цөмийн энергийн салбарын болон цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн аюулгүй байдлын талаар мэдлэг, мэдээлэл олгох сургалт зохион байгууллаа.

Дээрх сургалтаар ионжуулагч цацрагийн тухай үндсэн ойлголт, цөмийн технологийн энхийн хэрэглээ, цөмийн эрчим хүчний өнөөгийн байдал, хэтийн төлөв, геологи, уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалан, эрүүл мэндийн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ, ураны нөөц, ашиглалт олборлолтын технологи, Монгол Улсын цөмийн энергийн салбарын хууль эрх зүйн орчин, Цөмийн энергийн комиссын үйл ажиллагааны тухай танилцуулга, түүнчлэн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилладаг талаар мэдлэг олголоо.

Сургалтын явцад цацрагийн хэмжилтийн багаж төхөөрөмж, түүний төрлүүд, хэрэглээ, цацрагийн хамгаалалтын хувцас хэрэгслийн талаар танилцуулж, хамгаалалтын хувцас, хэрэгслийг хэрхэн зөв ашиглах талаар дасгал ажил гүйцэтгэв.

  

Олон нийт, оюутан сурагч, багш нарт зориулан хэвлэгдсэн цацрагийн үндсэн ойлголт, хүний эрүүл мэндэд цацрагийн үзүүлэх нөлөө, олон төрлийн зориулалттай хэмжих багаж төхөөрөмж, ослын үеийн бэлэн байдал, цацрагийн төрөл бүрийн хэрэглээний талаарх “Ионжуулагч цацрагийн талаар мэдлэг олж авцгаая” сургалтын материалыг сургалтад оролцсон багш нартаа бэлэг болгон гардууллаа. Сургалтын энэхүү материал нь дунд сургуулийн сурагчдад цөмийн шинжлэх ухааны талаар сонирхол төрүүлэх болон боловсролын салбарын сургалтын хөтөлбөрт багш нарын гарын авлага, сурагчдын  унших эх сурвалж бүрдүүлэх маш чухал ач холбогдолтой болжээ гэдгийг Олон улсын атомын энергийн агентлагаас илэрхийлсэн байна.