БНСУ-ын Засгийн Газрын Эдийн Засгийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Сан (ЭЗХХАС)-гийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй МОН-8 төслийн хүрээнд Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан (СОУЭМС)-гийн буцалтгүй тусламжаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн Изотоп үйлдвэрлэх тасгийн Циклотроны тасагт ажиллах дараах 5 мэргэжилтнийг сургалтад хамруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. (2018-07-19 08:03:00)

Сургалт

Нийслэлийн ерөнхий боловсролын 87 дугаар сургуулийн ахлах ангийн сурагч нарт сургалт зохион байгууллаа

Нийслэлийн ерөнхий боловсролын 87 дугаар сургуулийн ахлах ангийн сурагч нарт сургалт зохион байгууллаа

Нийслэлийн ерөнхий боловсролын 87 дугаар сургуулийн физикийн багш нараас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус сургуулийн ахлах ангийн сурагчдад “Цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад тус сургуулийн 10-12 дугаар ангийн 3 бүлгийн 50 гаруй сурагч хамрагдлаа.

Сургалтаар ионжуулагч цацрагийн тухай үндсэн ойлголт, цөмийн технологийн хэрэглээ, дэлхийн чиг хандлага, Монгол Улсын эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай, судалгаа, шинжилгээний салбар дахь цөмийн технологийн хэрэглээ болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын талаар мэдээлэл хийсэн. Мөн цөмийн технологич, цөмийн физикчийн мэргэжлийг сонгосон тохиолдолд Монгол Улсад ямар байгууллага, аж ахуй нэгжид ажиллаж болох, мэдлэг боловсролоо гадаад оронд дээшлүүлж хэрхэн мэргэшсэн боловсон хүчин болох боломж байгаа талаар мэдээлэл өгсөн нь сургалтад хамрагдсан сурагчдын сонирхлыг ихээхэн татаж байлаа.