Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Монгол-Японы Зөвлөлдөх хорооны хурал амжилттай зохион байгуулагдаж байна

Монгол-Японы Зөвлөлдөх хорооны хурал амжилттай зохион байгуулагдаж байна

Цөмийн энергийн газар /хуучнаар/, Япон улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны Байгалийн баялаг эрчим хүчний агентлаг хооронд 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Цөмийн энергийн болон ураны нөөцийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай” хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Цөмийн энергийн комиссын Ажлын алба нь Японы Атомын энергийн агентлаг /ЯАЭА/-тай хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж ирлээ.

ЯАЭА нь Японы Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамтай хамтран Азийн улсуудын цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх зорилгоор “Реактор инженер”, “Хүрээлэн буй орчны цацрагийн хяналт”, “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” гэсэн 3 чиглэлд “Сургагч багш бэлтгэх хөтөлбөр” хэрэгжүүлж, “Цөмийн технологийн семинар”, “Цөмийн материалын биет хамгаалалт”, “Судлаачдын солилцооны хөтөлбөр”, “Анхан шатны мэдлэг олгох сургалт”, “Цөмийн эрчим хүчний реакторын мэдлэг олгох сургалт” зэрэг олон төрлийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Монгол Улс 2010 оноос хойш тус хөтөлбөрүүдэд хамрагдаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд боловсрол, шинжлэх ухааны болон төрийн байгууллагуудын 84 гаруй эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд Япон Улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаад байна.

Энэхүү ажлын хүрээнд цөмийн энергийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хамтын ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэх, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Япон Улсын атомын энергийн агентлагийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн төлөөлөлтэй Зөвлөлдөх хорооны хурлыг Улаанбаатар хотноо жил бүр зохион байгуулдаг.

Тус Зөвлөлдөх хороо 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд 2016-2017 онд зохион байгуулсан сургагч багш бэлтгэх хөтөлбөр, түүний дагалдах сургалтын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцож, японы талын төлөөлөгчид Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын Их сургуулийн Цөмийн судалгааны төвд айлчилж хөтөлбөрийн үр дүнгийн талаар хэлэлцэх юм.

 Энэ удаагийн хуралд ЯАЭА-ийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн холбогдох төлөөллөөс гадна Японы Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамны Судалгаа, хөгжлийн албаны Олон улсын цөмийн энергийн асуудал хариуцсан хэлтсийн дэд дарга ноён Юүичи Мичикава хүрэлцэн ирж оролцож байна.