Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Гадаад мэдээ

Цөмийн энергийн өсөлтөнд Ази тив хамгийн ихээр нөлөөлж байна

Цөмийн энергийн өсөлтөнд Ази тив хамгийн ихээр нөлөөлж байна

Зураг 1. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл

Дэлхийн цөмийн нийгэмлэгээс гаргасан сүүлийн үеийн тайланд дүнгээр шинээр цөмийн эрчим хүчний байгууламж барих зах зээлд  Азийн орнуудын тэргүүлэх хандлага үргэлжилсээр байна. Дэлхийн хэмжээнд 2016 онд шинээр ашиглалтанд орсон  10 цөмийн эрчим хүчний реакторын 8 нь Ази тивд байрлалтай байна.

Энэ оны 10 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд Сингапур Улсад зохион байгуулагдсан Олон улсын эрчим хүчний долоо хоногийн үеэр Дэлхийн цөмийн нийгэмлэгээс  Дэлхийн цөмийн эрчим хүчний гүйцэтгэлийн 2017 оны тайлангийн тусгай дугаарыг Ази тивийн цөмийн эрчим хүчний хөгжилтэй холбогдуулан гаргасан байна.

2016 онд Ази тивд нийт 448 ТВт.цаг цахилгаан эрчим хүчийг цөмийн эрчим хүчний станц /ЦЭХС/  үйлдвэрлэжээ. Энэ нь 2015-оны мөн үеийнхтэй харьцуулахад 11.5 хувиар, 2012 онтой харьцуулахад 35 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Мөн 30 жилийн өмнөхтэй харьцуулахад цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл 2 дахин өссөн байна. Cүүлийн 10 жилд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл Энэтхэг болон Пакистан улсуудад 2 дахин өссөн ба БНХАУ-д 3 дахин өссөн үзүүлэлттэй байна. Өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд нийт 2,476 ТВт.цаг цахилгаан эрчим хүч ЦЭХС-аас үйлдвэрлэж байгаагийн 18 хувийг Азийн цөмийн эрчим хүчний станцууд үйлдвэрлэж байна.

Ази тивийн хамгийн гол цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч БНХАУ нийт 33,657 МВт хүчин чадалтай 37 реактораас, 2016 оны байдлаар 210.5 ТВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Түүний дараа Өмнөд Солонгос Улс 22,505 MВт хүчин чадалтай 24 реактораас 154.2 TВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэжээ. Энэтхэг Улсын 22 реактор (6,219 MВт) 35 TВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Хэдийгээр Япон Улс 39,952 MВт-ын хүчин чадалтай ашиглах боломжтой 42 реактортай хэдиий ч 2011 оны 3-дугаар сард Фукушима Дайичи станцад болсон ослын улмаас зогсоосон  ЦЭХС  үйл ажиллагааг дахин сэргээх ажиллагаа удаашралтай байгаа улмаас нийт 17.5 ТВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Мөн Тайван, Иран, Пакистан зэрэг улсуудын бусад 12 реакторууд нийт 41.5 ТВт.цаг  цахилгаан эрчим хүч үйлдвэрлэжээ.

Дэлхийд одоогоор 61 орчим реактор баригдаж байгаагийн гуравны хоёр нь Азид баригдаж байгаа бөгөөд үүний дийлэнх нь БНХАУ-д баригдаж байна. БНХАУ-д нийт 22,006 МВт хүчин чадалтай 20 реакторын барилга угсралтын ажил явагдаж байгаа аж. Тайвань, Энэтхэг, Япон, Пакистан, Өмнөд Солонгос, Арабын Нэгдсэн Эмират улсад нийт 21,928 МВт хүчин чадалтай цөмийн эрчим хүчний 19 реактор мөн баригдаж байна.

"Ази тив цөмийн эрчим хүчний эх үүсвэрийн дараагийн бүс нутаг болж байгаа бөгөөд  шинээр цөмийн цахилгаан станцын бүтээн байгуулалтууд явагдаж эхлээд байгаагийн нэг нь 2018 онд ашиглалтанд орох Арабын Нэгдсэн Эмират Улсын Барабаха-д анхны цөмийн  эрчим хүчний станц юм”- гэж Дэлхийн цөмийн нийгэмлэг тайландаа мөн дурьджээ.

Одоогоор цөмийн эрчим хүч ашигладаггүй хэд хэдэн улс цөмийн эрчим хүчний станц барих төлөвлөгөөгөө санал болгоод  байгаа бөгөөд үүнд: Бангладеш, Индонези, Иордан, Казахстан, Малайз, Саудын Араб, Тайланд, Турк, Вьетнамд зэрэг улсуудад нийт 60,430 МВт-ийн хүчин чадалтай 57 цөмийн эрчим хүчний реакторыг барихаар төлөвлөж байгаа байна.

Эх сурвалж: http://world-nuclear-news.org/