Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Гадаад мэдээ

АНУ-д газрын дор уусган олборлох аргаар уран олборлоход хүчил ашиглана

АНУ-д газрын дор уусган олборлох аргаар уран олборлоход хүчил ашиглана

Австрали Улсад бүртгэлтэй Пенинсула Энержи Лимитед компани нь АНУ-ын Вайоминг муж улсад ураныг газрын дор уусган олборлох /ГДУО/ “Ланс” төсөл хэрэгжүүлж байгаа ба лабораторийн туршилтаар уран олборлоход шүлтний оронд хүчлийн сул уусмал ашиглах нь төслийн өртөг, үйл ажллагааны гүйцэтгэлийг эерэгээр өөрчлөх боломжтойг харуулжээ. 

Шүлтийн уусмал ашиглан нэг литр уусмалаас 22 мг ураны исэл (U3O8) ялган авсан бол бага агууламжтай хүчлийн уусмал ашиглан ялган авах ураны ислийн хэмжээг 295 мг буюу 10 гаруй дахин ихэсгэж болохыг дээрх туршилт харуулсан байна. Пенинсула компанийн мэдээлснээр, хүчлийн сул уусмал ашиглан уран олборлох технологийг хэрэглэж ураны зах зээл сайжрах үед компани ашигтай ажиллах боломжтой болох юм. Өнөөгийн хэрэгжүүлж буй шүлт ашиглан уран олборлох төсөл нь удаан хугацааны турш, тогтвортой, ашигтай үйл ажиллагаа явуулахад шаардлагатай үйлдвэрлэлийн түвшинд хүрэх, зардлыг бууруулж чадах эсэх нь эргэлзээтэй нэн ялангуяа ураны үнэ өсөх үед улам үр дүн муутай байх нь туршилтын үр дүндгээс харагдаж байна гэж Пенинсула компани тэмдэглэжээ.      

“Ланс” төслийн хүрээнд олборлох гэж буй ураны орд газар нь Вайоминг муж дахь Повдер голын хөндийд оршдог ба ролл фронт (элсэн чулуунд агуулагддаг) төрлийн, Цэрдийн галавын настай аж. Энэ нь Казахстан Улсад хүчлээр олборлож буй ихэнх ураны орд газруудтай төстэй юм.

Пенинсула компанийн мэдээллэж буйгаар хүчлийн сул уусмал ашиглах ажлыг эхлүүлэхийн тулд компанийн тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах хэрэгтэй аж. Шүлтийн уусмалын оронд бага агууламжтай хүчлийн сул уусмал ашиглах талаар эрх бүхий байгууллагаагууд эерэг хандлагатай байгаа бөгөөд ирэх 2 жилийн хугацаанд олборлолт явуулах зөвшөөрөл, тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэнэ гэжээ. Нэмж хэлэхэд АНУ-д зэс олборлох болон ураныг газрын дор уусган олборлох туршилтын ажилд хүчлийн уусмалыг ашиглаж байсан ба одоогоор газрын дор уусган олборлох технологит хүчил ашиглаагүй байгаа аж.

Стандартын дагуу хүчлийн сул уусмал ашиглахад гүний усны чанарыг олборлолтын үйл ажиллагаа явуулахын өмнөх чанарт хүргэх боломжтой болохыг туршилтын ажлаар харуулсан байна.

Шүлтийн уусмалаас хүчлийн сул уусмалд шилжсэнээр боловсруулах үйлдвэр бусад дэд бүтцэд том өөрчлөлт хийх шаардлагагүй бөгөөд тоног төхөөрөмжид багахан хэмжээний өөрчлөлт хийх юм гэж Пенинсула компани мэдэгдсэн бөгөөд үүнтэй зэрэгцэн шүлтийн уусмалыг мөн ашиглах юм байна.

Тус компанийн гүйцэтгэх захирал Уэйн Хиили олборлолтын технологийг өөрчилснөөр манай компани бүтээгдэхүүн болон үнийн хувьд ураныг газрын дор уусган олборлох технологиор дэлхийд тэргүүлэгч компаниудтай мөр зэрэгцэн алхах боломжтой гэж тэмдэглэжээ.

“Ланс” төслийн талбайгаас тус компани нь 2017 оны III улирлын байдлаар 34,500 фунт шар нунтаг /13.3 тонн металл/ олборлосон байна. 

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org