Ковид 19 цар тахлын үед цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааны хэрэгжилтийг бэхжүүлэхтэй холбоотой сайн туршлага, сургамж сэдэвт бүсийн семинар зохион байгуулагдлаа.

Ковид 19 цар тахлын үед цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааны хэрэгжилтийг бэхжүүлэхтэй холбоотой сайн туршлага, сургамж сэдэвт бүсийн семинар зохион байгуулагдлаа.

АНУ-ын Эрчим хүчний яам, Үндэсний цөмийн аюулгүй байдлын газар, Олон улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны оролцоо хөтөлбөр (INSEP) Ази номхон далайн бүс нутгийн цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны сүлжээ (APSN) –ний хүрээнд “Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт бүсийн семинар 2021 оны 03 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулагдлаа.

Тус семинарт АНУ-ын Эрчим хүчний яам, Үндэсний цөмийн аюулгүй ажиллагааны газар (NNSA), Америкийн цөмийн энергийн комисс (US.NRC), Баруун хойд үндэсний лаборатори (PNNL), Y-12 Үндэсний аюулгүй байдлын комплекс, Лавренсийн үндэсний лаборатори, Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА),  Австралийн цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх газар (ASNO),  Финляндын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын газар (STUK) зэрэг байгууллагын экспертүүдээс гадна Австрали, Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Монгол, Мьянмар, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Солонгос, Шри Ланк, Тайланд, Вьетнам зэрэг улс орнуудын 89 оролцогчид хамрагдлаа.

Монгол Улсаас ЦЭК-ын Ажлын алба болон МХЕГ, НМХГ-ын улсын ахлах байцаагчид хамрагдаж, туршлага хуримтлуулав.

Тус семинараар урьдчилан төлөвлөгдөөгүй Ковид-19 цар тахлын үед АНУ, Австрали зэрэг орнуудын экспертүүдийн боловсруулж, үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлсэн цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааны стратегийн ололт амжилтууд болон туршлагаасаа хуваалцахаас гадна APSN-ийн гишүүн улс орнууд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааг хэрэгжүүлж байгаа өөрийн туршлага, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, харилцан санал солилцлоо.

Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааны хэрэгжилтийг хангуулахтай холбоотой гишүүн улс орнуудын туршлага, ололт амжилтуудад тулгуурлан бүс нутгийн хүрээнд зөвлөмж боловсруулж, гишүүн улс орнуудад танилцуулахаар  зөвлөлдөв.