Тендерийн урилга

Огноо : 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Тендер шалгаруулалтын нэр: Цацрагийн хэмжилтийн багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх Тендер шалгаруулалтын дугаар: ЦЭКАА/202201001

Цөмийн энергийн комиссын Ажлын алба нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Цацрагийн хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна. Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнэ 50,000 төгрөгийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн баталгаа шаардахгүй. Тендерийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 13 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн, 13 цаг 30 минутад зохион байгуулна. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй” Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно. Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн 2, 204 тоот, мэргэжилтэн А.Золбаяр, 51-263149, 51-267159, 51-263162

Other invitation for bids