Цөмийн эрчим хүчний өнөөгийн байдал

Өнөөдрийн байдлаар дэлхийн 30 оронд 442цөмийн эрчим хүчний реактор /нийт 384ГВт суурилагдсан хүчин чадалтай/ ажиллаж, дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний 11 хувийг хангаж байна. Шинээр баригдаж буй 66цөмийн эрчим хүчний реакторын ихэнх нь Азийн улс орнуудад баригдаж байна.

Дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд цөмийн эрчим хүчний эзлэх хувь 2014 онд 10.3% байсан. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн хурдыг бууруулах зорилгоор сэргээгдэх эрчим хүч, түүний дотор салхины, нарны болон биомассын эрчим хүчийг бодлогоор дэмжиж хурдацтай өсөлтийг хангасны үндсэн дээр түүний эзлэх хувь нэмэгдсэн. Гэхдээ шатмал түлш, ялангуяа нүүрсний эзлэх хувь давамгайлсан хэвээр байна. Дараах зурагт дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийг түлшнээс хамааруулан 2000-2013 оны өсөлтийн динамикийг харуулав.