ОУАЭА-аас дэлхийн номын өдрийг тохион 2018 онд хамгийн их эрэлттэй байсан 3 бүтээлийн талаар нийтэлжээ.

ОУАЭА-ийн өнгөрсөн 7 хоногийн онцгойлсон тойм мэдээнд Дэлхийн номын өдрийг 2018 онд хамгийн их эрэлттэй байсан 3 бүтээлээр угтаж байна гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгджээ.

ОУАЭА нь цөмийн шинжлэх ухаан болон технологийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр ойролцоогоор 4,000 судалгааны болон техникийн бүтээлийг цахим шүлжээнд чөлөөтэй авч ашиглах боломжтойгоор нийтэлж, эдгээр бүтээлүүдийг дэлхийн бүхий л орны техникийн шинжээч, судлаач болон оюутан уншсан байна.

Ном нь шинжлэх ухаан технологи болон соёлын хөдөлгөгч хүч хэмээн ОУАЭА-аас үзэж Дэлхийн номын өдөр болон зохиогчийн эрхийн өдрийг тохиолдуулан 2018 онд хамгийн их эрэлттэй байсан 3 бүтээлийг танилцуулжээ.

 “Дэлхийн цөмийн эрчим хүчний реактор” 2018 оны хэвлэл: 38 дахь удаа хэвлэгдэж буй энэхүү бүтээлд цөмийн эрчим хүчний реакторуудын тухай хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх олон төрлийн статистикийн харьцуулалттай нарийвчилсан мэдээлэл болон реакторын техникийн өгөгдлүүдийг багтаасан байна.

“Дэлхийн ураны ордуудын тархалт” 2018 оны 2 дахь хэвлэл: интернетээр нэвтрэн ашиглах боломжтой 3,000 орчим уран, ордуудын хэмжээ, ангилал, геологийн зураглалын талаарх асар их хэмжээний мэдээллийг агуулсан байна.

“Оношилгооны радиологийн физикч” багш, сурагчдад зориулсан гарын авлага 2014 оны хэвлэл: Энэхүү гарын авлага нь анагаах ухааны физикчдэд оношилгооны радиологийн чиглэлээр суурь боловсрол олгоход зориулсан байна.

Дэлгэрэнгүй мэдээлийг болон нийтлэлийг дараах холбоосоос харна уу: https://www.iaea.org/newscenter/news/marking-world-book-day-with-the-iaeas-three-most-popular-publications-in-2018